Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Улс төр
2021.06.10 03:06

СЕХ: У.Хүрэлсүх 67.76, С.Эрдэнэ 5.99, Д.Энхбат 20.33 хувийн санал тус тус авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00-22:00 цагт боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос нэгдсэн дүнг танилцуулж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2.049.379 иргэн бүртгэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1.430 нь хэсгийн хороондоо саналаа өгчээ. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 1.216.246 иргэн саналаа өгсөн нв 59.35 хувийн ирцтэй байлаа" гэв.

Түүнчлэн тэрбээр "МАН-аас нэр дэвсэн У.Хүрэлсүх 823,326 иргэний санал буюу сонгогчдоос 67.7 хувийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72.832 санал 5.99 хувийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246.968 санал буюу сонгогчдоос 20.33 хувийн дэмжлэг авсан" гэдгийг зарлалаа.

Харин 71.937 иргэн цагаан сонголт хийжээ.

Онцлох нийтлэлүүд