Улс төр
2021.04.16 12:04

"Синофарм" компани ойрын хугацаанд вакцин нийлүүлэхээр болжээ


Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Манай улсаас БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан.

Тэгвэл "Синофарм" компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгдлээ.

Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа.

Урд хөрш рүү хилээр нэвтрэх бараа, ачаа эргэлтийн хугацааг түргэсгэхэд анхаарна

“Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд