Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Нийгэм
2014.10.05 01:10

Словак улсаас үхэр оруулж ирнэ

-Ойрын хугацаанд "Сүү" ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.-

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15 саалийн эрчимжсэн аж ахуй байгуулахаар болжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс компаниуд гаднаас үхэр оруулж ирж, фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тухайлбал, "Нүүдэлчин" групп" Төв аймгийн Архуст суманд 300 үнээний ферм байгуулан ажиллаж буй.

Мөн ойрын хугацаанд "Сүү" ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ийнхүү гаднаас саалийн гарц ихтэй шилмэл үүлдрийн үхэр оруулж ирж, саалийн аж ахуйг орчин үеийн стандартад нийцүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар зорьж буйг албаныхан онцлов.

Онцлох нийтлэлүүд