ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.12.02 11:12

Солонгосын вон юань руу хөрвөдөг болов

Солонгосын мөнгөн тэмдэгт ам.доллар, иен, евро зэрэг валютын эгнээнд элсч байгаа аж. Вонтой шууд хөрвөдөг болсноор юань дэлхийн хоёр дахь хамгийн сайн хөрвөдөг валют болж байна. "Goldman Sachs" өмнө нь энэ арилжааг воны ам.доллартай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан юм. Мөн үүнээс гадна Өмнөд Солонгосыг чиглэх ам.долларын урсгалыг татрахад гол буруутан болно гэж тооцоолж байсан билээ. Учир нь вон юаньтай шууд хөрвөдөг болсноор Өмнөд Солонгосыг чиглэх юанийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна Хятадыг чиглэх экспорт нэмэгдэх төлөвтэй гэж шинжээчид анхааруулж байв. Хоёр орны худалдаанаас Өмнөд Солонгосын тал энэ оны эхний зургаан сард 24 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. Үүний нийт төлбөрийн дөнгөж 0.3 хувийг нь юаниар гүйцэтгэжээ.


Онцлох нийтлэлүүд