Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна DNN.mn Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна DNN.mn Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn
Булангууд
2022.05.05 11:05

СОНИНЫ АРЫН НҮҮР: Архи уусангүй гэж уурладаг биш, амьдралдаа арчаатай бай хэмээн зэмлэдэг хүн жинхэнэ найз чинь юм шүү DNN.mn


Монголчууд бидний архины хэрэглээ хэрээс хэтэрсэн талаар дээр дооргүй л ярьцгаадаг. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч архины хэрэглээгээ багасгахыг уриалж, градусыг нь бууруулах талаар санал гаргасан. Асуудлын гол нь архиндаа биш, тохируулан хэрэглэх соёлд суралцаагүй хүндээ байгаа гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Хэн, хэзээ архи идээний дээд хэмээх сайхан нэрээр өргөмжилснийг нь мэдэхгүй ч шилтэй цэнхэрийн ёроолд бид нас, хүйсээсээ үл хамааран улсаараа живэх дөхжээ.

Ангийн уулзалт, ахан дүүсийн цугларалт, анд нөхдийн савалт, төрсөн өдрийн баяр, төрөөгүй өдрийн далим, салбарын ой, шагналын найр гээд уух шалтаг огтоос мундахгүй.

Сүүлдээ эхний гурван хундагыг элдэв долоон шалтаг тоочихгүй гэдийлгэж хөнтрөөд, толгой дээрээ тоорцог болгон харуулаагүй нэгнийг ур чадваргүй, урагшгүй хэмээн адалж, баяр хөөрийг бусниулагч, байгууллагын нэрийг гутаагч, найз нөхдийн нандин харилцааг дээдлээгүй, наргиж цэнгэхийг мэддэггүй “хөлдүү төмс” хэмээн хочилж, ад шоо үзнэ.

Архины хор уршигийн талаар улиг болгохоо түр азная. Алхам тутамдаа бид нүдээр үзэж, чихээр сонсож, зарим нь гашуун үнэнийг амьдралаараа туулж явна шүү дээ.

Эцэст нь өгсөн архийг минь уусангүй, намайг хүндлээд хөнтөрчих гэж архиар шахдаг найзаас амьдралдаа арчаатай бай, хандлагаа өөрчил, хамтдаа хөгжиж дэвшье хэмээн уриалдаг хүн таны жинхэнэ найз юм шүү

Онцлох нийтлэлүүд