Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn “Цэргийн ралли”-ийн "Буудлагын тэмцээн"-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn "Сүүн зам" япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn
Булангууд
2022.08.02 11:08

СОНИНЫ АРЫН НҮҮР: Музейн боловсрол DNN.mn

Гар утас, интернэтийн хэрэглээ хэт давамгайлсан энэ цаг үед орхигдож буй нэг боловсрол бол музей. Монгол Улсад музейг соёлын байгууллага хэмээн үзэж, соёлын асуудал эрхэлсэн яам нь голдуу харьяалалдаа байлгадаг. Гэтэл олон улсад музейг боловсролын байгууллагад тооцож, зарим орон заавал судлах хичээлийн жагсаалтад музей үзэхийг оруулсан байдаг. Гар утсаараа эртний динозавруудын тухай хичнээн 3D, 4D юм үзсэн бай нэг удаа музейд очиж, бодит араг ясыг

нь харж, чихмэлд нь ойр очиж зогсоод тайлбарлагчийн үгийг сонсох нь юугаар ч орлуулшгүй амьд мэдрэмж, бодит мэдлэг болж үлддэг. Ямар ч музейгээр бүтэн тойроод гарахад нэг боть ном уншсантай тэнцэхүйц мэдээллийг олж авдаг хэмээн музейн ажилтнууд ярьдаг нь үүнийг батална. Музей үзсэнээр заавал аялж, олон мянган километр зам туулж, дэлхийг тойрох шаардлагагүй болдог. Музейгээс орон нутгийнхаа ёс заншлаас эхлүүлээд байгаль, ан амьтан, дэлхий, сансар огторгуй, дэлхийн соёл, түүх, шинжлэх ухааны нээлт гэхчлэн бүхий л салбарын мэдээллийг авна. Зарим хичээл дээр зааснаа бататгах гэж багш нар сурагч даа музейд дагуулж очдог шалгарсан арга ч бий. Зуны цагт гэртээ гиюүрэн суугаа, хөдөө очих хамаатангүй, хот суурингийн, гэр хорооллын хүүхдүүд олон бий. Тэдэнд музей үзүүлбэл боловсролд нь нэмэр болж, танин мэдэхүй нь зузаарах юм даа.

Онцлох нийтлэлүүд