Өдрийн сонин үнэнийг хэлнэ
548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
Булангууд
2022.11.01 12:11

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Түс тас” харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог DNN.mn


Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.

Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь...Түүний “Яагаад, яагаад...” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.

Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.

Онцлох нийтлэлүүд