Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Нөхрийг маань суллачихаад буцаагаад хорьсон прокурор, шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна DNN.mn Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна DNN.mn Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Нөхрийг маань суллачихаад буцаагаад хорьсон прокурор, шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна DNN.mn Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна DNN.mn Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn
Булангууд
2022.05.30 12:05

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахаа бүү мартаарай DNN.mn


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай бяцхан үрсээ өөр өөрсдийнхөөрөө баярлуулахыг томчууд бид хичээдэг.

Аль тааралдсан дэлгүүр, худалдааны төвөөр орж ямар ч хамаагүй бэлэг сонгодог хэнэггүй нэгэн байхад, чамин боолттой багцанд багтсан бэлэг бүрийн дуусах хугацаа, бүрэн бүтэн байдал, чихрийн агууламж зэргийг нарийн шалгадаг хариуцлагатай нэгэн ч бий. Харин та аль бүлэгт нь багтаж байгаагаа бодоод нэг үзээрэй.

Ингээд хүүхдэд зориулсан бэлэг сонгохдоо юуг анхаарвал зохих талаар бяцхан зөвлөгөө хүргэе. Бэлэгний орц найрлагад түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн орсон эсэх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг заавал нягталж үзээрэй.

Мөн бүтээгдэхүүний хугацааг шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Ямар нэгэн байдлаар урамшуулалт худалдаа явагдаж байгаа бол сэтгэл хөдлөлд автаж сонголт хийхээсээ өмнө сэрэмжтэй хандах нь зүйтэй гэдгийг бүү мартаарай. Учир нь 1+1 урамшуулалт худалдаа ихэвчлэн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн дээр явагддагийг санахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм шүү.

Онцлох нийтлэлүүд