Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn
Булангууд
2022.05.23 01:05

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өдөрт хамгийн багадаа 1000 алхам алхахыг зөвлөе DNN.mn


Хөдөлгөөний дутагдал нь дэлхий дахины өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвдүгээрт бичигдээд эхэллээ. Нэлээд нарийвчилбал дэлхийн хүн амын нийт нас баралтын зургаа, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ.

Түүнчлэн артерийн даралт ихсэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж буй юм. Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд ажлын байрны онцлогоос шалтгаалсан хөдөлгөөний дутагдлын шинжүүд иргэдийн дунд ихээр илрэх болсон байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед эерэг нөлөө үзүүлж зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг аж.

Нөгөө талаас идэвхтэй хөдөлгөөн нь тризлицерид, холестерины хэмжээг бууруулдаг байна. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл гутралд өртөх эрсдэл багасдаг. Угтаа хөдөлгөөн бага хийнэ гэдэг бол цусны эргэлт багасна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цусны эргэлт багассанаар таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн үг юм.

Тиймээс өдөрт багадаа ядаж 1000 алхам алхах, долоо хоногт нэг удаа заал авах, фитнесс, йогоор хичээллэх, бүжгийн клубт явах зэргээр идэвхитэй хөдөлгөөнт амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлцгээе.

Онцлох нийтлэлүүд