Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn
Спорт
2014.09.04 12:09

Спорт явган аялалын шигшээ тэмцээн болно

 

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2011 оны 249 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Иргэдийн спортын гуравдугаар наадмын нийслэлийн шатны шигшээ тэмцээнүүд эхэлж байна.

Эхний тэмцээн болох Спорт явган аялалын шигшээ тэмцээн ирэх бямба гаригт буюу есдүгээр сарын 06-ны бямба гарагийн 08:30 цагаас Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд /ДТД 2280/ болно.

Энэхүү тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй нэг, нэг багийн гишүүд явганаар 20 км, автомашинаар ирж очих 20 км замыг туулна.

Наадмын хороодын хэсгийн тэмцээн, хороодын сонгон шалгаруулах тэмцээн, дүүргийн бүсийн тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна.

Шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 04-ний өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт болох бөгөөд шалгарсан багуудын дасгалжуулагчид заавал ирж оролцон, шигшээ тэмцээний оноолттой өөрийн биеэр танилцах ажээ.

Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтүүд, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр тэмцээн зохион явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв. гэж Нийслэлийн Биеийн тамир,спортын газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд