ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.07.15 11:07

Стресстэй амьдрал илүү утга учиртай


Аз жаргалыг та ямар шалгуураар хэмждэг вэ? Хүн бүрийн үнэлэмж, харах өнцөг ондоо боловч дийлэнх нь амар тайван, асуудалгүй амьдралыг л аз жаргалтайд тооцдог. Орчин үеийн нийгэм стресстэй, уур бухимдалтай, шахамдуу байна гэж хүн болгон гомдоллох болсон. Гэтэл сүүлийн үед стрессийг эерэг зүйл хэмээн харах болж, стресстэй амьдралыг утга учиртайд тооцдог болжээ. Стресс биед муу гэж боддог, аль болох зайлсхийдэг хүмүүс улам л их стресст өртөж тэр хэрээр өвчлөмтгий болдог нь судалгаагаар тогтоогджээ. Эсрэгээрээ стрессийг өсөн дэвжихэд хэрэгтэй, эрүүл мэндэд сайн, өөрт тулгарах сорилт гэж үздэг хүмүүс стрессийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Завгүй, үүрэг ачаалал их авах тусмаа амьдралаас авах сэтгэл ханамж, кайф нь их байдаг байх нь. Хүн стресст орох тусмаа л утга учрыг хайж олох сэдлийг гаргаж чаддаг аж. Жишээ нь, хүүхэдтэй болох, тушаал дэвших, илүү том байранд орох гэх зэрэг томоохон үйл явдлуудад ачаалал ихэсч, стресст өртөх боловч энэ үе нь хүний амьдралын хамгийн сайхан, аз жаргалтай, өрнүүн хэсэг байдаг шүү дээ. Нэг ёсондоо стресс биднийг дарангуйлах уу, бид стрессийг дарангуйлах уу гэдгийг өөрсдийн харах өнцгөөрөө л шийдэж болох нь.

Онцлох нийтлэлүүд