Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй
Цаг үе
2021.09.15 12:09

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсэн суралцаж байна.

Эдгээр хүүхдүүдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох судалгааг энэ хичээлийн жилээс эхлүүлжээ. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд энэ хичээлийн жилд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана. Судалгаа зохион байгуулах нэгдүгээр ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Мөн БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны арга зүй”-н сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрын сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, үндэсний сургагч багшаар бэлтгэгджээ.

Онцлох нийтлэлүүд