
2023.01.10 05:01
"Сычуаны сайн хүн" жүжиг хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна DNN.mn
Нийтлэлч: Өдрийн сонинГерманы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох "Сычуаны сайн хүн” жүжгийг УДЭТ өнгөрсөн онд тайзнаа найруулан тавьсан. Энэхүү жүжгийг энэ сарын 27-ноос эхлэн тоглохоор болсон бөгөөд тасалбар худалдаанд гарсан байна.
УДЭТ-ын тайзнаа Б.Брехтийн жүжгүүд хэрхэн амилсан түүхийг сонирхвол 1972 онд найруулагч С.Галсанжав “Эхийн сэтгэл-Кавказын цэрдэн дугуй” жүжгийг, 1988 онд нэрт найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж “Галилейн амьдрал”-ыг толилуулж байжээ.
Б.Брехтийн жүжгийг 35 жилийн өмнө толилуулж байсан найруулагч Б.Мөнхдорж энэ удаа “Сычуаны сайн хүн” жүжгийн зөвлөх найруулагчаар ажиллаж буй юм.