Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална
Нийгэм
2022.01.15 08:01

Сэкиваке Митакэүми 7 даваатай башёг ганцаараа тэргүүлж явна

Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо/М-3/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд ёрикири ойчиж 2 унаатай болсон бол Митакэүми ганцаараа 7 даваатай башёг тэргүүлж эхэллээ.

Энэ өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар4 даваа, 3 унаатай болсон бол Кирибаяама 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Хокүтофүжи /М-4/, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар тэр 4 унаатай болсон бол Ура 3 даваатай явна.

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Такарафүжи /М-5/-тэй хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаж, 3 даваа, 4 унаатай боллоо.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Чиёонокүни /М-9/-тэй барилдан түүнийг шитатэнагe мэхээр давснаар4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Шодай, Окиноүми /М-4/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай боллоо.

Онцлох нийтлэлүүд