Сумын мэдээ
2021.06.09 07:06

Сэлэнгэ аймгийн сонгогчдын идэвх хамгийн бага байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.

18:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 37.6 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.

Одоогоор Хэнтий аймаг саналаа өгсөн сонгогчийн ирцээрээ тэргүүлж байгаа буюу 42 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг байгаа юм.

Тодруулбал,

  1. Архангай - 31.5 хувь
  2. Баян-Өлгий - 31.7 хувь
  3. Баянхонгор - 34.9 хувь
  4. Булган - 33 хувь
  5. Говь-Алтай - 42 хувь
  6. Говьсүмбэр - 35.9 хувь
  7. Дархан-Уул - 37.7 хувь
  8. Дорноговь - 39.9 хувь
  9. Дорнод- 33.6 хувь
  10. Дундговь - 35 хувь
  11. Завхан - 38.7 хувь
  12. Орхон - 40.5 хувь
  13. Өвөрхангай - 36.3 хувь
  14. Өмнөговь - 34.2 хувь
  15. Сүхбаатар - 42.2 хувь
  16. Сэлэнгэ - 27.6 хувь
  17. Төв -33.9 хувь
  18. Увс - 36.3 хувь
  19. Ховд - 38.1 хувь
  20. Хөвсгөл -34.3 хувь
  21. Хэнтий- 42 хувийн ирцтэйгээр санал хураалт явагдаж байна.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Онцлох нийтлэлүүд