Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
Онцлох нийтлэл
2016.02.04 08:02

Сэтгүүлчдийн зээлийн хүүг бууруулъя

Малчдын авдаг зээлийн хүүг бууруулах талаар яриад эхэллээ. Жилийн гучин хувийн хүү төлдөг байсан нь арван хувь болтлоо буух юм байна. Энэ талаар нэлээд олон жил ярьж байсан. Харин өнгөрсөн лхагва гаригт Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд цагаан сараас өмнө шийдчих юм мэдэгдлээ. Малчдын авдаг зээлийн хүүг улс төрийнхөн яриад л шийдчихэж болж байна. Монголын малчид баян айлын эрх хүүхэд шиг л бусдаасаа давуу эрх эдэлсээр ирсэн. Чухам яагаад малчид ингэж илүү хангамж эдлээд байдаг юм, хэн мэдлээ. Он удаан жил үргэлжилсэн энэ байдал огт өөрчлөгдсөнгүй. Төр засаг харж үзэх тусам улам л зовлон тоочиж, уруул цорвойн, алга дэлгэж нэхсээр л ирлээ. Малчдын зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудын зээлийн системд өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал. Өнгөрсөн оны байдлаар 73 мянга есөн зуун малчин 53 тэрбумын малчны зээлтэй байж. Энэ нь нийт малчдын жараас дээш хувь нь малаа барьцаалан арилжааны банкнаас зээл авсан үзүүлэлт. Гэхдээ тэдний авдаг зээлийн хүү жигтэйхэн өндөр учраас амьжиргаанд нь хүндхэн тусдаг юм байх. Монголбанк бусад байгууллагатай ажилласны дүнд 10 хувь болгож буулгах бололцоо бий гэж ярьж байна лээ. Хэрэв хүсвэл буулгаж болдог л хүү юм байна гэж харагдаж байгаа биз. Гэвч зөвхөн малчдад зориулж ийм тусгай хангамж эдлүүлж байгаа юм. Уг нь хамгийн их төрийн хайр халамжийг хүртдэг нь малчид. Малын ноосоо тушаахдаа ч урамшуулал авдаг. Нэг килогрмм тутамд нь хоёр мянгыг шүү. Тариаланчид байна. Тариагаа тариад тэрийгээ худалдаад ашиг олно. Дээр нь нэмээд тонн тутамд нь урамшуулал авч байна. Үүнийг нь өгөхгүй гэхээр жагсана, тэмцэнэ, хэрэлдэнэ.

Сонгууль дөхөөд намууд элдэв халамж үзүүлэх талаар ярьж эхэлсэн. Гэхдээ дээрх шийдвэрээс харахад иргэддээ ялгавартай хандаж халамжлах нь. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө гээд юу боллоо доо. Үндсэн хуульд заасан эрхээ ч эдэлж чадахгүйд хүрэх нь. АН орон сууцны зээлийн хүүг бууруулах тухай яримагц МАН бүх төрлийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж зөрүүдлэв. Нийслэлийн иргэдийн хамгийн том асуудал бол орон сууцны зээлийн хүү. Одоо бүхэл бүтэн гурван хувиар хүү нь буурах эрх зүйн орчин нь бүрдчихлээ. Энэ бол маш том сюрприз. Тэтгэврийн зээлийн хүүгээс бага хэмжээ. Төрд алба хашиж байгаа иргэдийн ихэнх хувь нь ямар нэг хэмжээгээр зээлтэй байдаг. Зээлтэй иргэд арай гэж зээлийн хүүгээ төлж байна. Түүнээс япончууд шиг цалингаасаа гучин хувийг нь хадгаламжинд хийх боломж бидэнд байхгүй. Тэтгэврийн хөгшдийн ная гаруй хувь нь зээл авдаг. Хамгийн том зээлдэгчид бол томоохон компаниуд. Ингээд харахаар Монголын нийгэм тэр чигтээ зээлэнд умбаж байдаг. Зөвхөн малчид зээлийн хүүгээс болж шаналаад байгаа ч юм биш.

Энэ нийгмийн эд эс болсон өөрийнх нь хүүхэд хоолтой ундтай байна уу гэхээсээ хүний төлөө гүйж, элдэв эрсдэл дунд цаг наргүй ажилладаг сэтгүүлчид ч бас зээлтэй. Гэлээ гээд малчид тариаланчид шиг хангамж, урамшуулал, зээлийн хүүгийн хөнгөлөлт авдаггүй. Төрийн албаныхан шиг 13 дахь сарын цалин урамшуулал авч байсангүй. Харин хамгийн их загнуулж, элдвээрээ хэлүүлдэг нь сэтгүүл зүйн салбарынхан. Тэдний төлөө байгууллага, ар гэр нь санаа тавихыг эс тооцвол хэн ч санаа тавьдаггүй. Улстөрчид нь болж л өгвөл хууль батлахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрхийг боогдуулсан, хяхаж хавчсан заалт оруулна. Уншигч, үзэгчид ч мэдээ мэдээллийг хялбархан олчихдог юм шиг байнга л шүүмжилцгээнэ. Бид нартайд гэртээ харьдаг удаа цөөхөн. Амтай болгон шүүмжилнэ. Сайн үйлс хийхэд нь хэн ч талархдаггүй. Буруу зүйл хийсэн хүнийг баримттай нь ил болгохоор хүний муу үзлээ гэнэ. Сайн сайхан зүйл бүтээж байгааг нь дэмжин сайшаавал “Мөнгө аваад магтаж байгаа биз, захиалгатай юм бичиж” гэж хардана. Ер нь яаж ч байсан муулуулна, шүүмжлүүлнэ. Тэглээ гээд гомдол нэхэж гоншигонож байсангүй. Цаг наргүй, үйл явдал өрнөвөл шөнө дунд ч ажлаа хийгээд явж байдаг, хэн нэгний буруу булхайг илчилбэл дарамт шахалт заналхийлэлд өртөж байдаг сэтгүүлчдийг өмгөөлж, хамгаалж, талархдаг хүн хэр олон билээ дээ. “Зөв зүйл бичжээ” гэдэг гуравхан үгэнд урамшаад л элдэв зовлон тоочилгүй өмнөх ажлаа хийж ирсэн.

Малчид, тариаланчид гол хүнсийг чинь бид хангадаг л гэлцдэг. Тэгвэл сэтгүүлчид бид оюуны талхыг чинь бэлддэг биз дээ. Энэ салбарт ажилладаг найман мянга орчим хүн байдаг. Тэд бас л зээл авах сонирхолтой, хэрэгцээтэй байдаг. Тэгвэл сэтгүүлчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй гэж. Долдугаар сарын нэгний үймээний үеэр ажлаа хийж явсан сэтгүүлчид яаж гэмтэж бэртлээ. Тэр үед олон нийтийн телевизээс бусад нь ажиллахгүй байхад мэдээллээр хэрхэн ангаж цангалаа. Эмч, багш нар байна. Өдөр бүр эрсдэлтэй нүүр тулдаг ч цалин багатай, бас л зээлтэй. Түмний хүүхдийг сургах гэж яаж ч ядарсан бага цалинтай, бас л зээлтэй. Алдаа гаргавал түмнээрээ жигшиж зэвүүцдэг ч амьдрал нь ямар байгаа бол гэж хэн ч санаа зовохгүй. Төр ч тоохгүй, түмэн олон ч тоохгүй. Амиа авруулчихаад ганц набор өгснийхөө араас авлига авдаг эмч, багш гэж л зүхэцгээдэг. Малчид ядарч зовдог бол энэ хүмүүс ч бас ядардаг. Бас зээлтэй. Илүү их зарлагатай. Одоо иргэд юу ярьж байна гээч. “Малчин болох минь яав даа. Хичнээн жил сурч боловсорч, дараа нь ажиллаад, өндөр хүүтэй зээлнээсээ илүү гарахгүй амьдарч байхад тусгай хангамжтай малчдын зээлийн хүүг бууруулж байгаа бол малчин л болдог байж” гэцгээж байна.

Төр ингэж ард түмнээ алагчилж, хийдэг ажил, сонгосон мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй. Хэцүү бэрх яривал зөндөө л юм байна. Тэрийгээ яриад тэрүүгээрээ гомдоллоод явсан нь хожиж, үүрэгт ажлаа мөрөөрөө гүйцэтгээд яваа хүмүүс нь хохирч үлдэх ёстой юу. Тиймээс ч нэг удаа заргалдаад үзье гэж бодон үүнийг бичиж байна. Сэтгүүлчид ч гэсэн зээлийн хүүгээ бууруулъя. Хэцүү бэрх дээрээ тулбал дэлхий дээрх хамгийн хүнд мэргэжлийн тоонд сэтгүүлчийн мэргэжил уурхайчдын дараа хоёрт жагсдаг юм шүү.

Онцлох нийтлэлүүд