Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Онцлох нийтлэл
2015.01.04 12:01

Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүчин болгох боломж АН-д ирэв

МАН сөрөг хүчин биш сөхөрсөн хүчин гэж хоёр жилийн өмнө бичиж байлаа. Сая МАН үүнийгээ бат нот нотлов. АН энэ намаас айж бэргээд байх юм алга. Засгийн тэргүүнийг сонгоход дэмжээгүй хэрнээ засагт орохыг дэмжчихлээ, МАН-ынхан. Аль хэдийнээ олон жилд төр барьсан, тэр хугацаанд мөн ч их идэж, ууж шамшигдуулсан, тоймгүй их айдас хүйдэс өвөрлөж яваа энэ намынхан сөхөрсөн хүчин гэдгээ сая болсон Бага хурлынхаа шийдвэрээр харууллаа. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл, намын бүлэг ч дагаар орох эсэхийг шийдэх ажлын хэсэг нь ч шийдчихсэн байсан л даа.

Тиймдээ ч Бага хурлын шийдвэрээс өмнө Засгийн газарт сайдаар ажиллах МАН-ын зарим хүний нэр дуулдаад эхэлчихсэн. Мэдээж үүнийгээ "Албан тушаал, сандал суудалд дурлаж, засагт хамтарч байгаа юм биш. Улс орноо, эдийн засгаа өөд татах гэж хамтарч байна" гэж дахин дахин хэлж байгаа. Ардын намынхны хувьд нэг зүйл дээр хатуу зарчим барина гэж хэлсэн. Энийг нь намын дарга нь ч Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ давхар дээлтэй сайд байхгүй шүү л гэдгийг сануулаад байсан. Бага хурал дээр ч олон хүн энэ талаар ярьж. "Талбай дээр очоод дээлээ тайлаад "Дан дээлтэй байна" гэж хэлээд байснаа битгий мартаарай, том эрх ашгаа бодъё, одоо УИХ-ын гишүүн байгаа хүн сайд болох гэж хүсвэл гишүүнээсээ больж байж л болно шүү" гэж ярьсан байна лээ.

АН үргэлж гэнэтийн шийдвэр гаргахад бэлэн байдаг бол МАН удирдлага яаж шийднэ, тэрнээс нэг их зөрөхгүй. Тэгэхээр сая болсон Бага хурлаараа хамтрах асуудлыг ёсчилсон төдий л юм. Ц.Нямдорж тэргүүтэй цөөн хүн л гэдийгээд байснаас биш олонхи нь буюу 75 хувь нь засагт хамтрахыг дэмжиж, АН-ын өмнө нэлээд дээрээс сөгдөөд унасан. "Далан таваар бууж өглөө" гэдэг шиг л юм болж. Ц.Нямдоржийн эсэргүүцээд байгаа гол санаа нь МАХН-тай хамт нэг засагт багтахгүй л дургүйцээд байгаа болохоос гэж Ардын намынхан хэлж байгаа. Ямартай ч хамтарснаар тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааг С.Баяр гэх зэргээр намын нэр нөлөө бүхий эрхмүүдийг хамтарсан засагт ажиллуулахаар санал болгоно гээд яриад эхэлсэн байна лээ. Харин Ч.Сайханбилэг танхимын сайд нартаа салбараа мэддэг туршлагатай хүн тавина гэж ярьсан байна лээ. Ядаж л УИХ-д сууж байсан салбарын ажлыг төрийн бодлоготой уялдуулах дайны шинэ залуу хүмүүсийг түлхүү оруулж ирэх болов уу гэж АН-ынхан үзэж байгаа. Ямартаа ч энэ Засгийн газрын танхимын тэргүүн тодорхой хамтрах нь тодорхой, эдийн засгийг сэргээхийн төлөө ажиллах нь тодорхой болчихоод байна. Эрх биш зорилгоо биелүүлэхээр бүрэлдэхүүнтэй байх биз.

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. МАН-тай хамтарч засаг барих шийдвэрийг олонхи нь дэмжчих байх. Энэ хооронд МАН өчнөөн жүжиг тавьж байгаад Засагт орох болсныг бид харав. Олон айдас нь тэднийг АН-д барьцаалчихаж. Сонгуулийн луйвар, авлига, төрийн өмчийн хулгай зэрэг хууль бус үйлдлүүд нь тэдний айдас. Ер нь энэ намын Засаг огцруулна гээд бичиг цаас барьж гүйгээд байсан нь, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг, Н.Алтанхуягийг огцруулах гэж яараад байсан нь өөрсдийнх нь ажил биш. Ардчилсан намын фракцуудын захиалга л байв. Ердөө л АН-ын хүчтэй фракцууд нөгөөхөө унагаж, эрх мэдэл барих гэсэн захиалга байсан шүү дээ. Гүйцэтгэгч нь МАН. Эд нарын ганц хийсэн тэмцэл гэвэл УИХ-ын танхимын хаалгыг диванаар дарж, эсэргүүцлийн бичиг гартаа барьж дээр нь тухалж өнжсөн. Одоо харин элдэв захиалга гүйцэтгээд төр самраад байхгүй болов. Ажлаа хамт хийгээд хариуцлагаа хамт үүрээд явахаас өөр гарц үлдсэнгүй. Анх АН-ын засаг байгуулж байхад л МАН засагт орох том горьдлоготой байсан ч АН нүүр өгөөгүй. Сая МАН-ыг хоёр хүчтэй угзраад л сөгдүүлж, Засгийн газарт татаад оруулчихлаа. МАН ингэж татуулж угзруулах ямар дуртай байв. Ихэнхийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроод үүнийгээ нууж чадахгүй байлаа. Нэгэнт энэ том хүчийг сөгдүүлж, эрхэндээ оруулж чадаж байгаа АН одоо зөв залах хэрэгтэй байгаа юм. Оюу толгой, Таван толгой, гадаадын хөрөнгө оруулалт гэх зэргийг зах зээлийнх нь замаар явуулж шийдэх хэрэгтэй байна. Улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хамтарч хийх хэрэгтэй. Хуулийн салбарын шинэчлэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг ч зоригтой хийх хэрэгтэй. АН ингэж барьцаалсан хүчнээ Монголыг босгож ирэхэд бүрэн дүүрэн ашиглах боломж бий боллоо. Ядуурлаас гарах дорвитой алхмууд хийж, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, шийдэгдээгүй олон асуудлаа шийдэх, стратегийн томоохон ордыг ашиглах, төмөр замыг бүдүүн нарийн хос болгох, нефтийн үйлдвэр, цахилгаан станц барихад хамтарч байгаа 50 гаруй кнопоо ашиглах боломж ирэв. Энэ бүхнийг зоригтой шийдэж байж л тэр яриад байгаа унасан эдийн засгаа босгоно. МАН яг одоо бол юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн сөхөрсөн хүчин. АН энэ үед нь юу хийж болохоор байна түүнийгээ хамтраад хийх боломжоо ашигла. Тэгж яривал МАН-ыг татан буулгаад Монгол ардын ардчилсан нам ч байгуулсан болохоор байна. Ингэвэл ойрын 20, 30 жил энэ нам төрийн эрхийг барина. Сонгогчдын олонхи энэ хоёр намд л саналаа өгч итгэл хүлээлгэж ирсэн хойно нэг нам болчихвол хэрүүл тэмцэлгүйхэн шиг улсаа аваад явчихна биз. Ингэвэл ард түмний амьдрал дээшилж, Азийн бар улс болох бүрэн боломжтой. Энэ сөхөрсөн хүчин цагаан тугаа өргөөд, "Цогт тайж" кинон дээрх шиг хоёр эрхий хуруугаа гозойлгоод, хэлээ унжуулаад дагаад орж ирлээ.

Түүнээс биш нэрлэгдээд байдаг олон жижиг нам яаж ч нэгдээд засаг барих хэмжээний санал авахгүй. Өмнө нь барьцаалагдаад юу ч хийж чадахгүй байсан бол АН одоо энэ цаг үеийг ашиглах боломж бүрдчихлээ. МАН хэмээх сөхөрсөн энэ хүчнийг дүрэлзсэн хүчин болгох бололцоо АН-д байна. За тэгээд марш л гэе дээ. Дүрэлзүүлээд, дүрэлзээд өг дөө. Гол нь энэ боломжоо алдахгүйгээр улсынхаа төлөө л дорвитойхон зүйл хийгээрэй. Боломж бололцоо бүрдлээ.

Онцлох нийтлэлүүд