ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.27 07:05

Сөүлд Олон улсын монгол сургууль нээгджээ

Боломжийн цалинтай ажил хийхээр Өмнөд Солонгос улсыг зорьж буй монголчуудын тоо нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн онд Монгол Улсын 24175 иргэн амьдардаг гэж БНСУ-ын Статистикийн газраас мэдэгджээ. Монголчуудын хүүхдүүдэд зориулсан "Олон улсын монгол сургууль" нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Кванжин дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Энэхүү сургууль нь Солонгос болон Монголын Засгийн газруудын магадлан итгэмжилсэн анхны, ганц монгол сургууль ажээ. Сургалтын хөтөлбөр нь Монголын сургуулийнхтай адил бөгөөд хичээлүүдийг нь монгол хэлээр заадаг. Мөн сурагчдад долоо хоногт долоон удаа солонгос хэлний хичээл ордог байна. Тус сургуулийг орон орны цагаач ажилчдыг урт хугацааны турш дэмжсээр ирсэн И болон пастор Ёо Хэ Гын нар байгуулжээ.

Онцлох нийтлэлүүд