Улс төр
2021.03.03 02:03

С.Амарсайхан: Нөхцөл байдал хүндрэхгүй бол тавдугаар сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ


УОК-оос мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна. Гэхдээ УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Хаа хаанаа анхаарч ажиллавал тавдугаар сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал" гэдгийг хэлсэн юм.

Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байгааг тэрбээр онцоллоо.

Мөн тэрбээр "Засгийн газраас чиглэл өгч халдваргүй бүс болох хөдөө, орон нутгийн хичээл, сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх үүрэг өгч, шийдвэр гарсан. Улаанбаатар хотод хэзээнээс сургууль, цэцэрлэгийг нээхийг тодорхойлсон зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Эрүүл мэндийн яамны санал дүгнэлтийг сонсож шийдвэрийг гаргана. Хөл хөдөлгөөн ихтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж ярила

Онцлох нийтлэлүүд