Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд Олимпийн нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийв М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэх гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд Олимпийн нээлтийн үеэр төрийн далбааг барьж зогссон Г.Ганхүү тайлбар хийв
Цаг үе
2021.06.21 02:06

С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тавихаас өөр аргагүй


"Ковид-19" цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг:

-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр

-Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй.

Бид сорьцуудаа өнгөрсөн сарын 26-нд Япон руу илгээсэн. Гэвч тэнд үйл ажиллагаа удаашралтай байна. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Иймд манайд мутацлагдсан хувилбар тарсан гэж үзэж болохгүй. Эсвэл нэмэлтээр өөр гений өөрчлөлт бүхий хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй. Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна.


Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.

Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.

Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.

Онцлох нийтлэлүүд