ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.09.20 03:09

С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ авлаа


Хэдхэн хоромын өмнө ОУХМ Т.Тулга олимпийн эрхээ авсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл дөнгөж сая “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ өвөртөллөө.

Тэрбээр НурСултан-2019 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж, "Токио-2020" олимпийн наадмын эрхтэй болсноос гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. С.Батцэцэг орой хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.

Онцлох нийтлэлүүд