Нийгэм
2015.06.23 01:06

С.Жавхлан Ц.Мөнхбаярыг эргэжээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шүүхээс 7 жилийн ял сонсож хоригдож байгаа билээ.

Тодруулбал Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан хэмээн шүүх түүнийг буруутгасан ч журмын нөхөд нь тэмцэл өрнүүлж, түүнийг буруугүй гэдгийг нотлохоор оролдож байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй.

Тэгвэл МУГЖ С.Жавхлан өчигдөр хамтран зүтгэгч, журмын ахаа эргэж очсон байна. Тэрбээр өөрийн дууны цомог болон цагаан идээний дээжтэй эргэжээ.

Ямартай ч гавьяат маань зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг Монгол жудгыг харуулж БНСУ-ыг зорьж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэсэн бол энэ удаа хорих ангид хоригдож байгаа Ц.Мөнхбаяр ахыг эргэсэн нь олны талархалыг хүлээгээд байна.

Онцлох нийтлэлүүд