Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -18 хэм хүйтэн байна DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -18 хэм хүйтэн байна DNN.mn
Цаг үе
2014.06.06 11:06

С.Мөнхбат: Угсраа мэх хийсэн нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихлээ

Монголд банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, Аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болж өнгөрсөн. Үзүүр түрүүний барилдааны үеэр аварга С.Мөнхбат харцага Ц.Содномдоржийг унагахдаа толгой руу нь цохиж, нэдэрсэн гэх шуугиан бөх сонирхогчдын дунд өрнөөд байна. Цахим мэдээллийн хэрэгслээр барилдааны бичлэг тавигдаж аварга С.Мөнхбатыг бу­руут­гаад байгаа. Дээрх барилдаанд үзүүрлэсэн Ц.Содномдорж өмнө нь Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж, дөрвөн сар барилдах эрхээ хасуулсан юм. Тэрбээр дөрвөн сар барилдалгүй байж байгаад өнгөрсөн амралтын өдөр барилдаж үзүүрлэхдээ толгой руугаа цохиулсан асуудалд нэр холбогдсон. Үүнийг аваргын сануулга гэж ярих хүн ч олон байна. Энэ талаар хоёр бөх дараахь хариултыг өглөө. Эхлээд Монгол  Улсын аварга С.Мөнхбаттай холбогдож хариулт авсан юм. 

-Таны Ц.Содномдорж харцагатай барилдсан барилдаан шуугиан тариад байна.  Уначихаад байхад нь толгой руу нь нэдэрч албаар цохисон гээд Бөхийн өргөөнд бөх үзэж байсан болон дараа нь барилдааны бичлэг үзсэн хүмүүс ярьж байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ? 


 -Санаатайгаар толгой руу нь цохисон асуудал байхгүй ээ. Санаандгүй тийм зүйл болчихсон. Ц.Содномдорж харцага бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, муудалцсан юм байхгүй. Сайхан найзалж, нөхөрлөөд л явдаг. Спорт тэр тусмаа бөхийн барилдаан гэдэг мэхээ даацтай сайн хийхгүй бол болохгүй гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Мэхээ гүйцээж хийхгүй бол уналгүй босоод ирэх байх гээд залгаа мэх хийсэн. Тэр нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлчихсэн байна лээ. Түүнээс санаатайгаар тийм зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна. Өмнө нь нэг барилдаан дээр өрсөлдөгч бөхөө уначихлаа гэж бодоод үргэлжлүүлж мэх хийгээгүйгээс болж алдаа гаргаж байсан. 

-Ц.Содномдорж  хар­цага Улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гээд дөрвөн сар барилдах эрхээ хасуулж байсан. Сүүлийн үед бөхчүүд дэвжээн дээрээ ёс зүйгүй авир гаргах болсон. Таны барилдааныг бас үүнтэй холбох хүмүүс байна. Бүр барилдах эрхийг нь хасах ёстой гэж яригдаад байгаа?


-Би нэг л зүйлийг бодож явдаг юм. Аварга хэмээх эрхэм хүндтэй цолонд  хүрлээ. Аварга цол хүртсэн бөх хүн бусдадаа үлгэр дуурайлал, манлайлал нь байх ёстой. Ард түмний хүндлэлийг дааж явах учиртай. Харин үндэсний бөхийн үзэгчдийн хувьд бөхчүүд рүү сүүлийн үед хэт их дайрч доромжилдог болоод байх юм. Энэ зүйл их ажиглагдаад байгаа шүү” гэв. 

Ц.Содномдорж: Аварга санаатай тэгээгүй байх

Дээрх барилдааны талаар харцага Ц.Содномдоржоос тодруулахад “Аварга санаа­тай­гаар тэгээгүй байх. Барилдааны үед тийм зүйл зөндөө л гардаг. Санаандгүй зүйл болсон гэж бодоод тоохгүй байгаа” гэв.   

Э.БААТАР


Онцлох нийтлэлүүд