Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Нийгэм
2022.11.15 03:11

С.Мөнхчулуун: "Номин" сүлжээ дэлгүүр үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг хийж байсан нь тогтоогдсон DNN.mn


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Сүлжээ дэлгүүрүүдээр хяналт шалгалтыг хийж, зөрчлүүд илэрсэн гэсэн. Ямар зөрчлүүд илрэв?

-Манай байгууллагаас есдүгээр сард удирдамжтай хяналт шалгалтыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хууль болон бусад хууль журмуудыг зөрчиж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтыг нийт сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд хийсэн. Үүгээр барааны үнэ, кассын үнэ зөрдөг асуудлууд их гарсан. Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошго нь стандартын шаардлага хангаагүй, дутуу тэмдэглэгээтэй. Монгол, англи, орос хэл дээр тэмдэглэгээтэй байх заалтууд дутуу, зөрчигдсөн. Мөн бараа бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байх, жин хэмжүүртээ баталгаажилт хийлгээгүй. Хагас жил тутам Стандарт хэмжил зүйн газрын баталгаажилт хийлгэх ёстой атал 2019, 2020 онд баталгаажилт хийлгэсэн. Түүнээс хойш баталгаажуулаагүй жин хэмжүүртэй гэх мэт зөрчлүүд их илэрсэн. Тэдгээр зөрчлүүд дээр бид торгуулийн арга хэмжээ аваад нөхцөл байдалд албан даалгавар хүргүүлсэн. Мөн гэрээнүүдийг татаж аваад, хяналт шалгалт хийсэн. Үүнийг шалгаж байх явцад дөрвөн компанийн гэрээн дээр Худалдааны тухай хуулийн гэрээг зөрчсөн байх магадлалтай асуудал тогтоогдсон. Тухайн дөрвөн компанид Зөрчлийн хэрэг нээн, үргэлжлүүлэн шалгасан.

-Ямар дөрвөн компани вэ?

-“Дижитал концепт ХХК”, “Моннидер ХХК”, “БОСА Холдинг ХХК”, “Номин Холдинг ХХК” зэрэг компаниуд байсан. “Дижитал концепт ХХК” гэдэг нь GS-25 юм байна лээ. “Моннидер ХХК” гэдэг нь “Оргил супермаркет” гэсэн үг. Эдгээр компаниуд үгсэж, үнэ тохирсон байх магадлалтай талаар хяналт шалгалт хийсэн боловч тэр байдал тогтоогдоогүй. Тийм учраас гурван компанид нь нээсэн Зөрчлийн хэргээ хэрэгсэхгүй болгож хаасан. Харин “Номин Холдинг ХХК”-ийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.7.8-т зааснаар арга хэмжээ авсан.

-Тус заалтад юу гэж заасан байдаг юм бэ?

-Тус заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 11.2-т тус тус зааснаар “Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан дараах гэрээ хэлэлцээр нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхийг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд “Тухайн этгээдийн борлуулалтын орлогын өмнөх жилийн 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж бий. Тиймээс “Номин Холдинг” компанийг өмнөх жилийн борлуулалтын 6 хувь буюу 6.9 тэрбум төгрөгөөр торгож шийтгэсэн.

-Ямар зөрчил илэрсэн юм бэ?

-“Номин Холдинг” компаниас бага үнийн баталгааг хэрэглэгчдэд өгдөг. Манайхаас хямд газар байвал зөрүүг нь нугалж авна гэдэг шүү дээ. Гэтэл өөрсдийнх нь бусадтай байгуулж байгаа гэрээндээ оруулж өгсөн байдаг юм байна. Нийлүүлэгчидтэй байгуулж буй гэрээндээ “Манайд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнээ манайхаас өөр дэлгүүрүүдэд худалдан борлуулахдаа хямд зарж болохгүй” гэсэн утга бүхий гэрээ хийдэг. Номинд бүх бараа хамгийн хямдаар зардаг гэх ойлголтыг иргэдэд өгдөг. Гэтэл хямд биш доод буюу босго үнийг тогтоодог зөрчил илэрсэн. Жишээлбэл, иргэн импортоор бараа оруулж ирээд, эсвэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ 10 мянган төгрөгөөр зарж борлуулж байна гэж бодъё. Нэг шоколад байна гэе л дээ. Гэтэл түүнийг оруулж ирсэн зардал, үйлдвэрлэсэн зардлаа тооцоод Номинд 10 мянган төгрөгөөр борлуулахад, Номин нийлүүлэгчтэйгээ хамтран үнэ тогтооно. Танайх 10 мянган төгрөг юм бол дээр нь 30 хувь нэмээд 13 мянган төгрөг боллоо. Энэ 13 мянган төгрөгөөр цааш зарна. Үүнээс доош үнээр зарж болохгүй шүү гэдэг хязгаарлалт тавьчихаж байгаа юм. Ийм хязгаарлалт тавьчихаар нөгөө хүн чинь цааш өөр дэлгүүрт бараагаа заруулахын тулд 13 мянган төгрөгөөс дээш үнээр заруулах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр дараагийн дэлгүүртээ дор хаяж 13100 төгрөгөөр заруулах ёстой болж байна. Дараагийн дэлгүүр 10 хувь нэмж зардаг бол түүнд нь тааруулаад 12 мянгаар зараад түүн дээр 10 хувь 1200 төгрөг нэмээд 13200 төгрөгөөр борлуудаг ч юм уу, ийм байдлаар л явдаг. Хэрвээ энэ гэрээний заалтаа биелүүлээгүй 13 мянгаас доош үнээр заруулах юм бол Номин тухайн нийлүүлэгчтэйгээ цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Хоёрдугаарт, тухайн нийлүүлэгчийн барааг хямд зарсан газрын үнэ, Номингийн үнийн зөрүүг харьцуулан, сүүлийн арав хоногт зарагдсан барааны тоо хэмжээгээр нь хоёр дахин нугалж төлүүлнэ гэж заасан байгаа юм. Нэг бол тухайн нийлүүлэгчийн нөөцөд байгаа бараа бүтээгдэхүүн болон сүүлийн арав хоногт борлуулсан бараа бүтээгдэхүүний аль нь олон тоо хэмжээгээр байгаагаар тооцон хоёр дахин нугалж төлүүлнэ гэсэн байна лээ. Хэрэв Номингийн тухайн заалт байгаагүй бол нийлүүлэгч бараагаа хажуугийн дэлгүүртээ 10 мянган төгрөгөөр өгөөд 20 хувь нэмж зараад 12 мянган төгрөгөөр зарж борлуулах боломжтой. Тэгэхээр Номин үүнийг дагаад үнээ буулгах ёстой. Өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг нь энэ байгаа юм. Хоёрдугаарт, нийтийн ашиг сонирхолд харшилсан буюу үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг энэхүү гэрээний заалтаар хийж байсан нь тогтоогдсон. Дээрээс нь дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид янз бүрийн саван, тос үйлдвэрлэлээ гэдэг зар тавьдаг. Тэрхүү үйлдвэрлэгч рүү холбогдоод “Танайхаас бараа бүтээгдэхүүнийг чинь авъя, манайхаар худалдан борлуулж болох уу” гэж санал тавихаар “Манайх Номинтой гэрээтэй. Номингоос бөөний үнээр худалдан ав” гэдэг гэрээ байгуулчихсан. Тэгэхээр Номин бүх юмны үнийг тогтоож байжээ. Үүний үр дагавар маш том гэдгийг олж харах ёстой. Иргэд захын үнэ Номингоос үнэтэй, бусад дэлгүүр Номингоос үнэтэй гээд байдаг. Гэтэл бүх дэлгүүрийн үнэтэй байх асуудлыг Номин гэрээний заалтаараа шийддэг байсан болж таарсан. Зах зээлийн өрсөлдөөнийг зөрчсөн энэ асуудлыг бид баримтаар нотолсон. Тиймээс энэ асуудалд арга хэмжээ авсан.

-Тухайн зөрчлөө засахгүй бол дараагийн удаа арга хэмжээ авах вэ?

-Бид мөнгөн торгууль тавиад энэ гэрээний заалтаа гэрээнээсээ хас гэдэг албан шаардлага, даалгавар хүргүүлсэн. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хэрэгжих ёстой. Мөнгөн торгуулиа төлөөд, гэрээнээсээ тус заалтаа хасах ёстой. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэхгүй бол бид шүүхээр албадан шийдүүлэх арга хэмжээг авна. Мөн энэ ноёлох үйл ажиллагаагаа дахин явуулах юм бол бид дахин энэ байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тусгаарлах буюу хуваах арга хэмжээ авах талаар шүүхэд хүсэлт тавих эрхтэй.

-Хэрэв “Номин” сүлжээ дэлгүүр тухайн заалтаа хасвал бусад дэлгүүр “Номин”-гоос хямд үнээр зарах боломжтой болох нь байна тийм үү?

-Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр “Номин” үйлчлүүлэгчээ татахын тулд өөрсдөө үнээ хямдруулна гэсэн үг. Бодит кейс ярья л даа. Нэг үйлчлүүлэгч Номинд 3900 төгрөгөөр зарагдаж байсан ундааг “Оргил” худалдааны төвөөс 3600 төгрөгөөр авчээ. Тэгэхээр нь нөгөө хямд үнийн баталгаа нугалж өгнө. Өөр газар манайхаас хямд байвал манайд мэдэгдээрэй гэдэг болохоор нь “Номин” руу яриад “Энэ ундаа “Оргил”-д 3600 төгрөгөөр зарагдаж байна” гэсэн чинь “Бид шалгаад эргээд хэлье” гэсэн. Шалгаад “Үнэхээр тийм байна. Манайхаас хямд зарагдаж байгаа нь үнэн юм байна. Гэхдээ бид манай үнээр заруулахаар боллоо” гэсэн байгаа юм. Гэтэл нөгөө хэрэглэгч тэндээс хямд авах боломжтой байсан бараагаа “Номин”-гоос бүр хямдаар авах гэж мэдээлсэн боловч “Оргил”-ын үнийг нэмчихсэн. Үүнд “Оргил” худалдааны төв оролцоогүй. Нийлүүлэгчтэйгээ яриад үнийг нэмүүлчихэж байна гэсэн үг. Тэгэхээр бүх сүлжээ дэлгүүр, зах худалдааны төв, жижиг дэлгүүрүүдийн үнийг “Номин” хянадаг гэсэн үг. Үүгээрээ иргэдийг төөрөгдүүлээд, “Номин” хамгийн хямд гэсэн ойлголт өгдөг байж. Иргэд “Номин”-гоос хямд үнээр зарагдаж байгаа газрыг мэдэгдээд урамшуулах нь гэж ойлгоод, олон мянган хүн “Номин”-гийн хянагч шиг ажиллаад байсан боловч бүх юмны үнийг өсгөх, хямд зарж байгаа газруудыг дарамталдаг, хямдаар нийлүүлсэн нийлүүлэгчдийг дарамталж, үнийг өсгөх асуудал явагдаж байжээ. Тэгэхээр олонд танигдаагүй жижиг газар, үйлдвэрлэгчид олон нийтэд танигдахын тулд “Номин”-д хямд үнээр бараагаа нийлүүлж, бусад газрууд “Номин”-гоос бөөний үнээр авдаг жишиг тогтоосон аж. Энэ зүйл маш олон жил явагдсан. Иргэд үүнд нь төөрөгдөөд, “Номин” хамгийн хямд гэдэг ойлголттой болчихсон. “Шарк танк”-д орсон хүмүүс ч “Номин” энэ мэтээр дарамталдаг тухай ярьж байсан.

-“Номин” зөрчлөө арилгах сүүлийн хугацаа нь хэзээ вэ?

-Бид биелэлтээ хангах хугацааг нь тооцоод 30 хоногийн хугацаатай хүргүүлдэг. Тэгэхээр энэ сарын 10-ны өдөр зөрчлөө арилгах албан даалгаврыг өгсөн. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болно гэсэн үг.

-Мөн лангуу болон кассын үнэ зөрдөг тухай гомдол мэдээлэл их явдаг. Үүн дээр ямар арга хэмжээ авсан бэ?

-Удаа дараа бид энэ асуудлаар хяналт шалгалт хийж 5.5 сая төгрөгөөр торгоод явдаг байсан. Сүүлд энэ талаар зөвлөмж гаргаад хэлэлцүүлэг хийгээд Миний сүлжээ дэлгүүр зөв бичилтийн амлалт арга хэмжээ авч эхлүүлсэн. Хэрвээ ямар нэг байдлаар касс болон лангууны үнэ зөрвөл хямд үнээр нь олгоно гэсэн амлалт гаргаж байгаа юм. Миний дэлгүүр өөрсдөө үнээ сольж амжаагүй алдаа гаргасан бол тэр алдаагаа өөрсдөө үүрээд лангуун дээр 3000, кассанд 3500 гэсэн бол хямдаар нь буюу 3000 төгрөгөөр хэрэглэгчид өгье. Өөрсдөө 500 төгрөгнийхөө алдааг үүрье гэдэг санаачилгыг гаргасан байна лээ. Энэ бол маш зөв зүйтэй санаачилга гэж харж байгаа. Тиймээс Миний дэлгүүрийн санаачилгыг бүх дэлгүүрүүд хэрэгжүүлээч гэж санал тавьж байгаа. Дээр дурдсан зөрчил илэрсэн дөрвөн компани бий. Үүнээс нэг компани манай байгууллагын эсрэг шүүхэд хандан гомдол гаргасан байна лээ. Манай байцаагчийн шийдвэрийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Ямар үндэслэлээр гаргасан бэ гэхээр манай байгууллагыг удирдамжтай хяналт шалгалт хийхдээ удирдамжаа тухайн дэлгүүрт эхэлж явуулаад, түүнээсээ тав хоногийн дараа шалгалтаа явуулах ёстой байсан гэнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэдэг үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгочихсон. Тиймээс бид дахин Давж заалдах шатны шүүхэд хандана. Манай байгууллага Өрсөлдөөний хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийдэг. Хэн танайхыг тав хоногийн дараа очиж шалгана шүү гэж мэдэгдчихээд шалгаад зогсож байх вэ. Тэр хооронд зөрчлөө засаад байж байна шүү дээ. Ийм сонин асуудлыг шүүхээс тавьж байгаад харамсалтай байна. Давж заалдах шатны шүүхэд хандаад эцсийг нь хүртэл явна. Бид Төрийн албаны тухай хуулиар биш, Өрсөлдөөний тухай хуулиар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн.

Онцлох нийтлэлүүд