Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов
Улс төр
2021.10.26 02:10

С.Одонтуяа: Монгол-Оросын найрамдалт харилцаанд шийдвэртэй алхмууд хийгдлээ


УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа энэ сарын 12-22-ны өдрүүдэд ОХУ-д айлчлал хийсэн. Айлчлалын эргэн тойрон болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Таныг Евразийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалтад илтгэл тавихыг хараад бахархаж суулаа. Монгол эмэгтэй олон улсын давцанд том гүрний хэлээр төрөлх хэл шигээ ярьж, олон асуудлыг хөндөхийг хараад зорьж очиж ярилцлага авна гэсэн бодолтой үлдсэн шүү?


-2021 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Евразийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалтад “Ковид-19” цар тахлын нөхцөл дэх нийгмийн өөрчлөлт хөгжилтөд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко илтгэлийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн сайшаасанд маш их баяртай байна. Чуулганыг ОХУ-ын холбооны хурлын холбооны зөвлөл, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Парламент хоорондын Ассамблей хамтран зохион байгуулсан Евразийн эмэгтэйчүүдийн ээлжит III чуулга уулзалт юм. Энэхүү чуулга уулзалт нь “Эмэгтэйчүүд: Шинэ нөхцөл байдалд гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Санкт-Петербург хотын Таврический ордны Думын танхимд болсон. Чуулга уулзалтад миний бие, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар оролцлоо.

-Энэ удаагийн Евразийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалт өмнөх уулзалтуудаас ямар онцлогтой болж өнгөрсөн бэ?

-Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй хүндхэн үед чуулга уулзалт болсон нь онцлох гол зүйл байх.Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын хоёр дахь өдөр болсон нэгдсэн хуралдааны нээлтэд биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн. Түүнчлэн дэлхийн 110 орны 482 төлөөлөгч болон олон улсын 20 гаруй байгууллагын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүд, парламентын гишүүд, гүйцэтгэх засаглал, шинжлэх ухааны салбар болоод олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд, дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүдийн нэр хүндтэй зүтгэлтнүүд оролцсон нь их онцлогтой болсон.

Нэгдсэн хуралдааныг Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев удирдсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд “Парламентын эмэгтэй гишүүдийн гол үүрэг зорилт нь энх тайван, итгэлцлийг бий болгох, хүний эрүүл мэнд, дэлхийн уур амьсгалыг хамгаалах, эдийн засаг, цахимчлалыг хөгжүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлтыг хууль тогтоох түвшинд уялдуулан зохицуулах явдал юм. Улс орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд эмэгтэйчүүд карьераа хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэдгийг онцлон хэлж байсан.

-Санкт-Петербургийн улсын их сургуульд Алтан гадас одон гардуулсныг иргэд сайшааж “зөв зүйл” гэж үнэлж байна билээ. Энэ сургуулийг мэдэхгүй монгол хүн гэж бараг байхгүй гэхэд болно доо. Монголчуудын оюуны боловсролд их хувь нэмэр оруулсан сургууль гэж үнэлэгддэг шүү дээ?


-1724 онд байгуулагдсан Оросын анхны их сургууль болох Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах ёслолын арга хэмжээ аравдугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн Петровский танхимд болсон. 2024 онд Санкт-Петербургийн Улсын их сургуулийн 300 жилийн ой тохиох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан. Би Санкт-Петербургийн Улсын их сургуулийн 1988 оны төгсөгч.Одонг нь Санкт-Петербургийн Улсын их сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгч, сургуулийн эрдмийн хамт олонд баяр хүргэсэндээ баяртай байна.

Мөн Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимд монгол хэлийг 160 жилийн турш тасралтгүй хамгийн удаан зааж байгаа бөгөөд 1950-иад оноос хойш нийтдээ 250 орчим монгол иргэн бакалавр, магистр, дэд эрдэмтэн болон докторын зэргээр суралцаж, өндөр боловсрол эзэмшин олон салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Европ дахь монгол судлалын хүлээн зөвшөөрөгдсөн төв-Санкт-Петербургийн Улсын их сургуулийг Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор монгол төрийн дээд шагналаар шагнасан нь гүн агуулгатай, сайхан үйл явдал боллоо.

-ТаМонгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын Парламентын бүлгийн даргын хувьд энэ айлчлал Монгол-Оросын найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал болсон гэж харж байгаа?


-Тийм ээ. 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Москва хотноо хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзсан. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа, зөвлөх О.Очирмаа, Төрийн думын Гадаад хамтын ажиллагааны Хорооны дарга Л.Э.Слуцкий, Төрийн думын гишүүд В.А.Дамдинцурунов, Н.В.Будуев болон албаны хүмүүс оролцсон.

Уулзалтын үеэр талууд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг байгуулах асуудалд чухал ач холбогдол өгч ажиллахыг тэмдэглээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлд хамтарч ажиллах асуудлаар тодорхой саналуудыг солилцоод ирлээ. Удахгүй хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн даргын хувьд миний бие Буриадын парламентын Ардын Хурлын гишүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.Энэхүү уулзалт нь Орос-Монголын дипломат харилцаа тогтоосны100 жилийн ойтой давхцаж буй нь чухал ач холбогдолтой. 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Орос, Монгол Улсын хооронд баримт бичигт гарын үсэг зурсан өдөр юм.

-Та ОХУ-д Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж цаазаар авахуулсан Монгол Улсын нам, улс төрийн нэрт зүтгэлтнүүд болон иргэдийн хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн гэж байсан. Энэ тухайд?

-Би Монгол Улсын иргэн хүний хувьд мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувиар хүндэтгэл үзүүлээд ирлээ. Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдсэн тэртээх 1930-1940 онд тухайн үеийн ЗСБНХОУ-д манай улсын 250 гаруй иргэн хэлмэгдэн амь насаа алдсан гашуун түүхтэй юм.

ЗСБНХОУ-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж анх удаа буюу 2001 оны аравдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Коммунаркагийн Бутово дахь дурсгалын тусгай объектэд хэлмэгдсэн иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгосон. Ялангуяа ОХУ-д хэлмэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Монгол Улсын улс төрийн нэрт зүтгэлтнүүд байгаа юм. Хэлмэгдсэн монголчуудын гэгээн дурсгалд зориулан босгосон энэхүү гэрэлтхөшөө хоёр метр өндөртэй, өнгөт чулуун хавтан байдаг. Улс төрийн хэлмэгдэгчдийн гэрэлт хөшөөнд Монгол Улсаас ОХУ-д суух Монголын Элчин сайдын яамны Цэргийн атташе н.Сүхбат гуай бид хоёр хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд