Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Цаг үе
2014.12.27 12:12

С.Ононбат: “Цэнхэр дэлгэц” хийх бүх юм бүрдсэн ч цаг хугацаа л алга

"On and off" продакшны захирал С.Ононбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

-Гавьяат болсонд баяр хүргэе. Танд бусад шагнал авсан хүмүүсийг бодвол их л олон алдартай хүмүүс баяр хүргээдбайна лээ?

-Салбарын маань лонцлог юм даа.

-Өнгөрсөн хугацаанд их л олон алдартан төрүүлсэн байх?

-Тэгж өөрийгөө айхавтар дөвийлгөөд байх юу байх вэ. Үнэхээрийн тийм завшаан, боломж гарч ажилласан л даа. Их олон хүнтэй ажилласан. Зөвхөн рок поп биш урлагийн салбарынхантай ихэнхтэй нь ажиллаад үзсэн шүү.

-Шагналаа угааж байгаа юу?

-Арай эхлээгүй байна аа. Гэхдээ найз нөхөд, ах дүү нар хүлээж авлаа.

-Таныганхны реклам, клипийг хийсэн гэдэг юм билээ. Анхны реклам юу байв?

- Арилжаа сурталчилгааны алба гэж Үндэсний телевизэд байсан.Анх л реклам хийдэг болоод АССА-гийн рекламыг хийж билээ. Гоо сайхны сурталчилгаа, намуудын сурталчилгаа ч их хийсэн. Ардчилсан сонгууль эхлээд гурван намын реклам хийж байлаа. Түүнээс хойш олон сурталчилгаа хийсэн л дээ.

-Рекламаарбаруун солгойгүй "нүддэг" болохоор хийж байгаа уран бүтээлчиднь ч нийгмээ гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргээ ухамсарлаж, өөрсдийгөө боловсруулахад анхаардаг болов уу. Заримдаа ч "бандийн юм бэ", "үхсэн нохойн оцгор" ч бил үү учир утгагүй үгнүүдийг хүртэл моодонд оруулчихдаг?

-Үнэхээр тэгж байх ёстой. Нийгмийг дагуулна гэжтомоор яриад яах вэ. Реклам ч, урлагийн салбар ч тэрурд нь гишгэж байх ёстой юм.Хойноос нь дагадаг урлаг гэж байхгүй шүү дээ.

-Та анхМҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм билээ.Хаана мэргэжлийн сургууль төгссөн бэ?

-Би сургууль төгсөөгүй. Телевизэд анх тайз засагчаасаа эхлээд ажиллаж эхэлсэн. Туслах, ассисентгээд бүх шатдамжлагаар дамжиж, найруулагч болтлоо ажилласан л даа.

-Нэрт удирдаач, Ардын жүжигчин Ж.Чулуун гуай мэргэжлийн сургуульд сураагүй ч алдар хүндийн оргилд хүрсэн. Та бас түүн шиг сонин түүх бүтээж байгаа юм байна?

-Тэр үед миний хүсч байсан чиглэлээр хуваарь яг үнэндээ ирээгүй юм. Би практикаар л яваа хүн.

-Гэсэн ч"On and Off" бол хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн алдартай продакшн. Танай аав, ээж урлагийн хүн байсан уу?

-Ээж маань телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гэжҮндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэгтэй ноцолддог хүн. Телевизийнхэн сайн мэднэ дээ. Манай ээж үндэсний телевизийнанхны найман боловсонхүчний нэг. Хар багаасаа л тэнд өсөж, бүх баяр наадмаар телевизэд очдог. Бэлгээ аваад бөөн баяр болдог байсан.

-Жүжигчдийн хүүхдүүд киноны хэсэгт орчихсон байдаг. Таны хувьд тийм юм байв уу?

- Тийм юм байхгүй.

-Ээж тань албан тушаалаа ашигладаг хүн бишбайжээ?

-Дүүгийн хүүхэд нэвтрүүлэгт орж байсан. Ахын охин ээжийн мааньхийдэг англи хэлний нэвтрүүлэгт орж байсан.

-Энтертаймент урлагт зах зээл байна гээд таны хэлсэн үгийг олж харсан. Танайх 20 жилийн турш энэ салбарттэссэн гэхээр орон зай ихтэй салбар гэсэн үг үү?

-Ямар ч салбарт орон зай бий. Яагаад гэвэл хүний хийгээгүй, бодоогүй нүх сүв үргэлж байдаг. Жишээлбэл, интернетэд ноёрхож байгаа тэр олон том компаниуд байхад facebookгараад л ирж байна. Энэ салбарт бид 20 жил ажиллалаа. Бид анхнаасаа ийм болно ч гэж мэдээгүй. Зүгээр л хийх ёстой ажлаа хийсээр өдий хүрсэн.

-Анх продакшнаа 1993 онд байгуулсан байна лээ. Тэгэхэд продакшн гэж юу хийдэг газрыг хүмүүс мэддэггүй л байсан болов уу?

-Мэдэхгүй шүү дээ. Гайхдагбайсан намайг. Ямар тэнэг юм бэ гэдэг.

-Тахарин би энэ төрлийн бизнест оръё гээд яагаад шийдчихэв?

-Нэгдүгээртклип, реклам хийх хүсэл сонирхолдоо автсан. Хоёрдугаарт энүүгээр мөнгө, хийж амьдарч болно гэдгийг мэдэж байсан. Телевизэд энэ бүхнийг хийдэг л байсан. Гэхдээ мөнгөөр хийж байсан нь цөөн.Боломж байгаа гэдэг нь харагдсан. Болох юм байна. Яалт ч үгүй тусдаа гарах ёстой юм байна гэж бодсон. Тусдаа гарахад бас нэг нөлөөлсөн юм юу гэхээр тэр үед мэргэжлийн техник аймаар үнэтэй байсан. Бид өөрсдийн техник авч чадахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ телевизүүд байгаа юм чинь тэдэнд түшиглээд, хамтраад ажиллая гэсэн бодолтой байв. 1996-1997 онд DV гэдэг форматгараад энэ олон студи продакшн байгуулагдсан даа.

-Продакшн байгуулж гараадболомжийн захиалга олж авахад хэцүү байсан уу?

-Яг үнэндээ хэцүү байсан. Хүмүүс тухайн үед реклам, клип гэдгийг ч мэдэхгүй байлаа. Телевизийнхэн зүгээр авчихдагбайхад ийм зовлонтой юм хийж яадаг юм гэж ч ярьж байсан. Эцсийнбүтээгдэхүүнээ хараад бүгдэд нь таалагдсан л даа.Анхны бүтээгдэхүүн гэвэл Харангын"Манан", Сараагийн "Мартаж болдоггүй сэтгэл" байна. Хэсэгхөгжмийн нэвтрүүлэгхийсэн. Энэ маань л анхны клип маягаар хийж байсан уран бүтээлүүд.

-Шинэ жилээр хүмүүс үзэх дуртай "Цэнхэр дэлгэц" танай уран бүтээл. Энэ шинэ жилээр "Цэнхэр дэлгэц" байгаа юу?

-Энэ жил бол яагаад ч амжаагүй. Бодсон, бэлтгэсэн, зохиол нь гараад, дүрүүдээ хуваарилаадхийх юмнууд бүрдсэн гэх юм уу даа. Цагхугацааны асуудал л байна.Зураг авалт нь элбэг сар хагасын ажил болдог.Нүсэр ажил. Тийм ч учраас олон хүн барьж авч хийхгүй л байгаа биз дээ.Анхных нь 2000 оны шинэ жилийн тоглолт. Бид 1999 онд зуун солигдох гэж байна гээдэнэ зуунддуулагдсан Монголын дуунуудыг оруулж"Пентатоник" хийж байсан. Түүнээсээ сэдэвлээд 2000 онд "Цэнхэр дэлгэц" хийсэн юм.

-Оросын телевизээр бас "Цэнхэр дэлгэц" шигтоглолт гараад байдаг болохоор ах нараас сэдэвлэсэн юм болов уу л гэж бодсон?

- Би оныг нь сайн санахгүй байна. 1999 онд оросууд хийсэн байдаг билүү. Бид бол 2000 онд л хийсэн. Хүмүүс яахав тэрийг дуурайсан л гэж яриад байгаа юм. Яг үнэндээ бол"Пентатоник"-оос л сэдэвлэж хийсэн юм. Хүмүүс харьцуулах дуртай болохоороо харьцуулж л байдаг.

-"Цэнхэр дэлгэц" бүтээх үеэр хэцүү юмнууд гардаг л байх.Хэцүү хүүхдэдээ хайртай байдаг гээд багш нар ярьдаг. Тандтийм тохиолдол байв уу?

-Хүмүүс энийг бараг л мэднэ дээ. Нэг удаа Аглуу алга болчихсон юм. Аглуу, Энхтуул, Бооёо гурав гол дүр байлаа. Аглуу нэг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, алга болчихсон. Утсаа авдаггүй. Гэрийнх нь утас болдоггүй. Тэгээд бид нарFM-ээр зарлуулж байсан юм.107-гийнхон"Боллоо, Болиоч дээ" гээд нэвтрүүлэг хийдэг байсан. Тэрүүгээр нь зарлуулаад "Аглуу ажлаа хийе. Энэ олон хүнийг хүлээлгэхээ болиоч дээ" гэсэн.

-Тэгээд зарыг чинь олж сонсож гэнэ үү?

-Сонсолгүй яах вэ. Ээж нь сонсоод, олж өгсөн. Залуу л байсанюм чинь хариуцлагагүй л байхгүй юу. Одоо бол тэрийг ярихаар аймаар ичдэг юм. "Ёстой муухай юм болсон" гээд.

-Урлагийн энэ олон хүмүүсийг зохицуулаад, зохион байгуулалтад оруулна гэхээр та ааштай байх шаардлагатай юу?

-Үгүй ээ. Хүмүүс найруулагч гэхээр ааштай, ууртай байх ёстой гэж бодоод байдаг. Хашгирах үедээ хашгирна, яаж зүгээр байх вэ, хүн л юм чинь. Гэхдээаль болох нервтэхийг боддоггүй. Мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа юм чинь мэргэжлийнх нь шаардлагыг тавих ёстой. Үүргийг нь зөв тодорхойлоод "Чи ийм үүрэгтэй, ийм юм хийх ёстой" гээд ойлгуулчихвал болдог. Гэхдээ орилж чарлах үе байна аа. Тэмээ гэхээр ямаа гээд байдаг хүмүүс ч бий.

-Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач маягийн хүмүүс юм аа даа найруулагч гэдэг?

-Найруулагч тэр олон хүний сэтгэлийг судалж, ойлгож ажиллахгүйбол зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад зүтгээд байвал тэр хүнээс юм гарахгүй. Чадахгүй хүнээсшаардах хамгийн тэнэг юм. Нэгэнт л чадахгүй бол юу ч шаардаад нэмэргүй.

-Шинэ жилийн захиалга ихтэй байгаа гэж сонссон. Юу хийдэг вэ?

-Манайхан зөвхөн концерт, реклам, баримтат кино гэхээсээ гадна эвентуудыг хийж эхэлсэн. Тухайн компанийг сурталчилсан үйл ажиллагааг 1994 оноос хийж эхэлсэн. Урьд нь"Next stop" зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан тэр маань үргэлжлээд, байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. 20 жилийн ойн концертоо нийтэд үзүүлэхээр ажиллаж байгаа. Монтажныхаа шатанд яваа. Шинэ жилээр гаргах санаа бий.

-Таны ширээг тойруулаад зөндөө тоног төхөөрөмж байхыг бодоход та ч зөвхөн удирдлагаар хангаад явдаг дарга биш өөрөө нэлээд ажил хийдэг байх нь ээ?

-Урьд нь бол их хэцүү байсан. Одоо бол компьютерт монтаж хийх боломжтой болсон.Бинэг биш зэрэг зэрэг юм хийх дуртай. Тэгээд хоёр, гурваар нь ингээд тавьчихдаг юм. Өөрөө эцсийн монтажийг хийж кайф авах дуртай.Ялангуяа монтажаа өөрөө хийчих сонирхолтой. Яахав манайхан хийнэ л дээ. Би юм юманд нь оролцоно оо,хошуу дүрээд л авна.

-Танай баримтат киноноос олонд танил болсон ямар бүтээл байна?

-Ихэвчлэн байгууллагуудын ойн баримтат кинонууд байдаг. Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1995-1996 онд "Мартагдсан ирээдүй" гээд баримтат кино хийж байсан. Тэр маань Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авч байлаа. Гудамжныхүүхдүүдийн тухай анх л хийгдэж байсан кино. Тэрийг хүмүүс нэлээд мэддэг.

-Урьд нь хийж байсан уран бүтээлээ давтахгүй шинэлэг байх шаардлага уран бүтээлчдэд тулгардаг. Өөр байхын тулд таныг цэнэглэдэг юм юу вэ?

-Өөрийгөө байнга хөгжүүлэх л асуудал. Цэнэглэдэг олон юм бий.Манай гэр бүлийнхэн тэр чигтээ киноны фанатууд. Сайхан кино үзэх дуртай. Өдөртөө заавал нэг, хоёр кино үзэж байж унтана.

-Таныг FM-д ярилцлага өгөөд хөтлөгчид нь дурлаад суучихсан гэдэг үнэн үү?

-Үнэн.

-Тэгээд анхны болзоо нь Т.Ариунаагийн тоглолт үзэх байсан гэж сонссон. Байнгал уран бүтээлчдийн дунд ажилладаг ч ажлын бус цагт ч тэднийг сонгодог гэхээр та ерөөсөө урлагаар амьсгалдаг хүн юм аа?

-Ажил маань өөрөө тийм, сонирхол маань тийм учраас яалт ч үгүйтэрүүгээрээ л байна. Тэр бол өөрчлөгдөшгүй юм байх аа.

-Ердийн үед таны ажлын цаг хэр удаан үргэлжилдэг вэ?

-Өглөөдөө найм хагасаас ажил эхэлдэг. Орой 22-23 цаг хүртэл ажил дээрээ байдаг. Хувийн сектор шүү дээ. Бид цагт баригддаггүй.Цаг алдахыг хүсдэггүй. Энэ цаг хугацаанд их л юм хийж байх ёстой гэж боддог. Хийх ажилгүйбайсан ч өөрийгөө цэнэглэж юм үзэж харж байх ёстой.

-Сүүлийн үед юун дээр ажиллаж байна?

-Ойн тоглолтон дээрээ нэлээд ажилласан даа. "Никитон"-ы гурван клипэн дээр ажиллалаа.

-Ажил таны мөнгө олдог бизнес басхоббигэсэн үг үү?

-Яг тийм. Хоббиндоо хөтлөгдөж явсан гэх үү дээ. Би эхлээд хөгжимчин болох гэж явсан хүн. Олон хамтлагт тоглож байлаа.Гитарчин байсан. Өөжгий бид нар Пионерын ордны гитарын дугуйлангийн хүүхдүүд. Тэд маань хөгжмөө хөөсөн. Би камерын ард зогссонгэх юм уу даа. Надад энэ нь сонирхолтой санагдсан. Реклам хийх, концерт хийх үнэхээр гоё ажил.Концертыг би удирддаг. Тайзан дээр уран бүтээлчид байгаа ч удирдаж байгаа хүн нь би. Тэгэхээр надад их кайфтай санагддаг.

-Татайзны ардах нууц ноёнтон байх нь ээ?

-Хийж байгаа ажил нь тийм. Би тайзны хүн биш, тайзан дээр гарах шаардлага байхгүй. Миний хийж байгаа ажил дандаа ард өрнөдөг учраас хүмүүс заавал мэдэх албагүй шүү дээ.

-"On and off" гэдэг нэрийг яагаад сонгосонбэ?

-Видео хийдэг хүнийхувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар.Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил мааньмөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ.

-Танай дөрвөн хүүхэд бас л урлагийн хүмүүс болох байх даа?

-Б. Болдсайхан эмч хэлсэн билүү дээ.Эмч болохоос өөр замгүй байсан гэж. Ээжэмч, аав эмч. Миний өссөн орчин, мэддэг юм нь энэ учраас эмч болохоос өөрзам байгаагүй гэдэг шиг л гэрт бол дуулж хуурдсан л хүмүүс явдаг шүү дээ.Эдийн засаг, хуулиар явах эсэхийг би таашгүй. Гэхдээ тийм замаар явахгүй байх л гэж бодож байна.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд