ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.12.05 02:12

С.Сарангэрэл: Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлогчдыг хамгаалж байна

Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Туул голын хамгаалалтад авах хуулийг санаачилж, батлуулах шаардлага байна. Туул гол бохирдож, ус нь ширгэж байна. Улаанбаатар хотын 97.5 хувийг ундны усаар хангаж байгаа. Туул голыг тойрсон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь хулгайн замаар тээвэр үргэлжилсээр байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд энэ асуудлыг удаа дараа тавьсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар огт арга хэмжээ авахгүй байна. Яагаад Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлож байгаа, Туул голыг бохируулж байгаа, усыг ширгээхэд хүргэж байгаа аж ахуй нэгжийг хамгаалаад байна вэ? Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой”гэлээ.

Онцлох нийтлэлүүд