Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй... Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана ​Өнөөдөр 4478 иргэнийг дархлаажуулна Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ ​Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй... Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана ​Өнөөдөр 4478 иргэнийг дархлаажуулна Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ
Цаг үе
2019.03.26 08:03

С.Чимидцэрэн: Хүмүүс антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж сайн нянгуудаа устгадаг

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) төслийн үр дүнг өчигдөр Улсын нэгдсэн төв эмнэлэг хүлээн авлаа. Төслийн хүрээнд УНТЭ-т нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708,8 сая төгрөгийн өртөгтэй 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УНТЭ нь Улсын хэмжээнд Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна” гэв.

Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад барилгын засвар хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтныг оролцуулан сургалт зохион байгуулжээ.

УНТЭ-ийн Эмнэл зүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийн тасгийн дарга АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.


-Энэхүү лаборатори шинэчлэгдсэнээр ямар давуу тал бий болж байна. Манайд нянгийн халдвар хэр байдаг вэ?

-УНТЭ нь Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн бүхий л чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг учир юуны өмнө үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллахад эмнэлгийн халдвар хамгаалал нэн чухал байдаг. Энэхүү үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Ариутгалын нэгдсэн тасаг, Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн Микробиологийн лабораторийн технологийн шинэчлэл нь үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Төслийн үр дүнд эмнэлгийн халдвар хамгаалал өндөр түвшинд хүрч, лабораторийн шинжилгээний нэр төрөл нэмэгдэж буй нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах, үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн бүрдэж буйг илэрхийлэхэд таатай байна. Дэлхий дээр тоо томшгүй нян байдаг. Энэ нь өвчин үүсгэдэг, үүсгэдэггүйгээрээ ялгаатай. Өвчин үүсгэдэг нь л гэхэд маш олон тооны байдаг. Зарим нь нөхцөл нь өөрчлөгдөхөөр л өвчин үүсгэдэг бол зарим хортой нянгууд хүний биед байгаа мөртлөө өвчин үүсгэхгүй ч тохиолдол бий. Заримдаа энэ нь өөр хүний биед халдварлагдаж өвчин үүсгээд байдаг. Манай эмнэлэг улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн халдварыг хамгаалан ажиллахад чиглэдэг. Нэн тэргүүнд эмнэлгийн аюулгүй байдал халдвар хамгааллыг сайжруулахад энэхүү ажил чиглэсэн. Энэ төслийн хүрээнд нийслэлд улсын төрөлжсөн дөрвөн том эмнэлэг болоод аймаг, дүүргийн эмнэлгүүд дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн тасаг болон бичил судлал гэж нэрлэдэг микробиологийн засвар үйлчилгээг сэргээн засварлалаа. Микробын шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбоотой хуучин стандартууд хүртэл өөрчлөгдчихсөн. Манай лабораторид агаар ороод буцаад гардаггүй байхаар амьсгал зохицуулах засвар үйлчилгээ хийгдсэн. Мөн лаборатори маань эмнэл зүйн микробиологи буюу бичил судлалын чиглэлээр хамгийн их ачаалалтай ажилладаг. Тогтмол эмнэл зүйн судлал л гэхэд хүний биед байдаг өвчин үүсгэдэг бичил биетнүүдийг ялгаж оношлодог. Үүнд өдөрт 100-140 үйлчлүүлэгч 2-3 төрлийн шинжилгээ өгч байна. Хамгийн түгээмэл тохиолдох нь байнгын шархны халдвар байдаг.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн нянгаар өвчилдөг вэ?

-Янз бүр. Амьсгалын замаар халддаг нян байна. Манайх ихэнхдээ шархны халдвар зонхилж байна. Энэхүү нян судлалын лаборатори шинэчлэгдсэнээр өвчтөний аюулгүй байдал сайжирч, халдвар авах эрсдэл багасна. Ямар нэгэн шарх авсан үед ямар нянгаар үүсгэгдсэн нь тодорхой болох шинжилгээний гарах хугацаа ч хурдан болно. Шинжилгээний нэр төрөл ч нэмэгдэж байгаа юм. Хамгийн гол нь томоохон эмнэлгүүдэд эмнэлгийн халдвар хамгаалал, аюулгүй байдал маш чухал байдаг. Гадаад орчин хөгжих хэрээр нян ч хөгждөг. Нян өөрийнхөө аль таатай байгаа газраа удаан амьдрахыг боддог. Хамгийн гол нь эмийн замбараагүй хэрэглээ, нянгийн эсрэг хэрэглээ зохицуулалтгүй яваад байх тусам улам үрждэг. Эмнэлэгт хамгийн их нян байх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл өвчтэй хүмүүс нэг дор олноороо цуглардаг учраас бие биедээ халдвар тараах магадлал өндөр байдаг. Хаана ч байрлах бүрэн боломжтой. Эмнэлэгт ирж байгаа хүмүүс антибиотик ихээр хэрэглэсэн байдаг. Ялангуяа онцгой тасгууд болох сэхээн амьдруулах тасаг байна. Мөн хүнд өвчтэй хүмүүсээс халдварладаг нянгууд байдаг. Энэ нь эмнэлгийн багаж тоног төхөөрөмж эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн гараар дамжаад бусдад халдварладаг. Үүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэж нэрлэдэг. Эмнэлгийн ажилчид өөрсдөө харин өвчилдөггүй. Нэгээс нөгөөд дамжихдаа мөн өвчтэй хүнд халдварлахаар өвчин үүсгэдэг. Энэ нь маш хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэдэг. Мөн бусдад халдвараа тараагаад байдаг. Бид хамгийн түрүүнд гарын болон залгиур хоолойны шинжилгээг хүмүүст байнга хийлгэдэг. Олон судалгаанаас харахад нянгийн 90 гаруй нь зөвхөн гараар дамждаг юм байна гэдгийг тогтоосон. Дархлаа муутай байхад дархлаа муутай хүмүүс рүүгээ халдана. Олон эмэнд тэсвэртэй нян гэж байна. Нян гэдэг харьцангуй. Сайн нян гэж байна. Гэтэл бид антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод сайн нянгуудаа устгачихдаг. Ингэснээр гадаад орчинд байгаа нянгуудаар халдварлах магадлал нэмэгдээд эхэлдэг. Нян 100 хувь муу биш. Сайн нян олон бий. Тэдгээр нь бидний дархлааг сайжруулж байдаг. Хамгийн гол нь хүмүүс эмийн зохистой хэрэглээнд анхаарах хэрэгтэй.


Онцлох нийтлэлүүд