Өдрийн сонин үнэнийг хэлнэ
СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.30 12:08

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшлуулна

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ-ын 2008, 2010 оны тогтоолуудын дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй зогсонги байдалд ороод байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2010 оны 12 дугаар сард зарлаж, санал ирүүлсэн 15 оролцогчоос 6 компанийг хураангуй жагсаалтад шалгаруулсан. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар 4 оролцогч буюу Шиньхуа, Пибоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан боловч зөвлөлөөс уг асуудлыг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаанд хүлээгдэл үүсэн өдийг хүрсэн юм.

Иймд энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан юм. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэн “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг энэ оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан үргэлжлүүлэн явуулж дүгнэх, шалгарсан хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж, Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхайн сайд нар гишүүдээр ажиллана.

Сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж дуусгаснаар ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

 

"АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР" БАТАЛЛАА

Манай улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт, өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдөр баталсан "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгох юм.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах, иргэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүйгээс үйлчилгээгээ өргөжүүлэх бололцоо хомс. Энэ байдлаас шалтгаалан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 шахам хувь нь түрээсийн болон стандарт, шаардлага хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж, даатгалд хамруулах сонирхолгүй хэвээр байна. 2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан статистик мэдээ байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс тус салбарт 7700 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй байгаа нь энэ салбарын үйл ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй холбоотой юм.

 

"ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ" ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛНА

Шинээр байгуулж буй компани хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна. "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлнэ.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр заасан юм.

Дээрх компанийг үүсгэн байгуулахаар энэ оны төсөвт суулгаж батлуулсан хөрөнгийг зориулалтын дагуу "Хөдөө аж ахуйн давхар даатгал" хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

 

УРГАЦ ХУРААЛТЫН АЖЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЭХЛҮҮЛНЭ

2014 оны ургацын урьдчилсан балансын дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.

Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багасч, халснаас үүдэн хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд мэдээллээ. Үүний зэрэгцээ есдүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна. Ургац хураалтын ажилтай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг Засгийн газраас салбарын яам, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид, ургац тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварыг шуурхайлж, цахилгаан эрчим хүч, шатах тослох материалаар тасалдалгүй хангахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Гансүх нарт даалгалаа.

 

Онцлох нийтлэлүүд