Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn НОБГ: Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn НОБГ: Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ DNN.mn
Нийгэм
2015.07.14 02:07

Таван уулчин сураггүй алга болсон байна

Баян-Өлгий аймгийн нутаг дахь Алтай таван богд ууланд авирахаар явсан таван хүн сураггүй болсон байна. Тэднийг хайх эрлийн ажиллагаа өнөөдөр эхэлсэн бөгөөд гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаярын хамт Баян-Өлгий аймгийн онцгойгийнхон хайж байгаа аж. Эрлийн багийнхан уулчдын хамгийн сүүлд холбоо барьсан газар очсон боловч ямар ч ул мөр байгаагүй гэнэ.

Алга болсон хүмүүс мэргэжлийн уулчид биш бөгөөд ар гэрийнхэн нь Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг гаргаж хайхыг хүсч байгаа юм. Өнөөдөр үдээс хойш 15:00 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийхдээ таван уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг дуулгаад, "Баян-Өлгий аймгийн онцгой албаас өөрсдөө нэмэлт хүч шаардлагатай гэж үзэхгүй бол ОБЕГ-аас эрлийн багийнхны тоог нэмэгдүүлэхгүй боломжгүй. Хэрэв шаардлагатай болбол Увс аймгийн Онцгой байдлын албан хаагчдаас нэмэлт хүч авч болно. Гэхдээ одоогоор эрлийн багийнхнаас нэмэлт хүч ирүүлэх талаар яриагүй байна. Тиймээс эрэн хайх ажиллагааны явцын мэдээллийг хүлээгээд суухаас өөр аргагүй" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Уулчид долдугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гарсан байна. Харин долдугаар сарын 11-ний өглөө мэргэжлийн уулчдаас бүрдсэн гурван баг, сонирхогчдын нэг баг авиралт хийжээ. Авиралт хийсэн өдрийнхөө маргааш буюу долдугаар сарын 12-ны өглөө мэргэжлийн уулчид нь бууж ирсэн боловч, нөгөө багийнхан алга болсон гэнэ. Энэ тухай мэдээллийг 12-ны шөнө 02.00 цагийн үед Онцгой байдлын албаныханд анх мэдээлжээ. Харин долдугаар сарын 13-нд ОБЕГ-т мэдээлэл ирсэн байна.

Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богдод хүн анх авиралт хийсний 100 жилийн ой тохиосон юм байна. Энэ ойг тохиолдуулан “Монголиан экспедишн” компаниас аялал зохион байгуулжээ. Тус компанийн аялалд 10 хүн бүртгүүлж оролцсон байна. Алтай таван богдод авиралт хийхээр тэдний багаас гадна Эрдэнэтийн баг, орос гишүүдтэй баг, Мөсөн голын судалгааны баг, сураггүй алга болсон хүмүүсийн баг явжээ. “Монголиан экспедишн” компанийн захирлын өгсөн мэдээллээр тэдний уулчдыг бууж явахад цасны нуралтын чимээ сонсогдож байсан гэнэ.

Сураггүй байгаа уулчдын ар гэрийнхэн "Таван хүний амь нас яригдаж байхад Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд У.Хүрэлсүх эрлийн багийн хүний тоог нэмэх, нисдэг тэрэг гаргаж өгөх зэрэгт хойрго хандаж, цаг хугацаа алдаж байна"хэмээж байна. Тэд тус газрын гадаа эрлийн багийнхнаас мэдээ ирэхийг хүлээсээр суугаа юм.

Онцлох нийтлэлүүд