Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn
Нийгэм
2015.06.21 03:06

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Түргэн бэлтгэх өглөөний хоол

Sweet Kitchen-ний бүтээл бүсгүйчүүдийн амтат зоогны жорыг энэ удаа танилцуулж байна. Баттунгалаг Цэвээнжавын зөвлөсөн “Түргэн бэлтгэх өглөөний хоол”-ны жорыг туршаад үзээрэй.

Бид тэр бүр өглөө хоол идээд байдаггүй, хоол байтугай аяга цай ууж сураагүй,хүссэн ч амждаггүй хүмүүс олон байдаг. Өглөө өндөг шарах, омлет хийхээс ялимгүй жаахан илүү хугацаа зарцуулах энэ амархаан хоолыг хийгээрэй.

Орц: Тахианы цээж мах 250гр, утсан гахайн мах (бекон) 3-4ш, лаазалсан эрдэнэ шиш 70гр, хөлдөөсөн брокколи 100гр. (Өөрс­дийн дураар нэмж хасаж болноо)

Утсан гахайн махаа том том, тахианы махаа буузны махнаас арай томхон хэрчиж бэлдэнэ.

Хайруулын тавгаа халаагаад утсан гахайн махаа хийж дөнгөж тос нь ялгараад ирэнгүүт эрдэнэ шишээ нэмж хуураад тахианы махаа нэмж хутгаад галаа дундаж болгоод таглаад жигнэнэ.5-7’ орчим.

(Утсан мах хан­галт­тай давс тостой тул миний хувьд нэмж давс тос,элдэв амтлагч хийхгүйгээр хүсвэл хар перец бага зэрэг хийгээд болдог.Та бү­хэн өөрсдийн амтаар давс, перец, сонгино нэмж болох юм) дээр нь брокколигоо нэмээд үргэлжлүүлэн 5’ орчим жигнээд бэлэн болно.

Магадгүй мэдэхгүй хүмүүс байвал хэрэг болно гээд хөлдөөсөн брокколиний зураг хав­саргалаа. Бүх томоохон супермаркетуудад за­рагддаг. Шинэ брокколи тэр бүр таарахгүй сонголт муу үе их гардаг болхоор энэ нь илүү цэвэр, цаг зав ч хэмнэдэг.

За ингээд бэлэн бол­сон хоолоо хүсвэл зүсэм талхтай идээд өдрийг эрч хүч дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.Зөвхөн өглөөний хоол гэлтгүй хурдан, хөнгөн хэзээ ч хийгээд идсэн болхоор амархан хоолны тань нэг байх болноо.

Өг­лөөний цай заавал ууж заншаарай гэж хүсье!

Бэлтгэсэн Б.ЯНЖАА

Онцлох нийтлэлүүд