Гадаад
2015.02.18 02:02

Таны компьютераас тагнуулын программ илрэх юм биш биз

"Касперскийн лаборатори"-ийн ажилтнууд ямар ч хатуу дискээс тагнуулын нууц программ хангамжийг илрүүлдэг арга нээсэн талаар "Reuters" мэдээлэв.

Тэд энэ аргаа ашиглан "Western Digital", "Seagate", "Toshiba" болон бусад үйлдвэрлэгчийн хатуу дискээс тагнуулын нууц программ илрүүлжээ.

Шинжээчдийн мэдэгдсэнээр халдвар вирустэй ийм компьютерууд дэлхийн 30 гаруй оронд ажиллаж байгаа аж. Хамгийн олон нь Иранд байгаа. Дараа нь Орос, Пакистан, Афганистан, Хятад, Мали, Сири, Йемен, Алжир зэрэг орнууд оржээ.

Хакеруудын гол бай нь улс орнуудын Засгийн газар, Батлан хамгаалах яам, холбоо харилцааны компаниуд, банкууд, эрчим хүчний салбар, хэвлэл мэдээллийн салбар, исламын идэвхтнүүд болжээ.

Чухам хэн, ямар компани иймэрхүү тагнуулын нууц программ ашиглан довтолгоо хийж байгааг "Касперскийн лаборатори" ил тодоор нэрлэхээс татгалзлаа. Гэхдээ энэхүү тагнуулын кампанит ажиллагаа нь АНУ, Израильд бөөн дуулиан тарьсан "Stuxnet" төсөлд хамаатай гэж тэд мэдэгдэв.

Судалгаанаас үзэхэд хакерууд үнэндээ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай холбоотой нь тогтоогджээ.

Онцлох нийтлэлүүд