Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Гадаад
2014.05.09 01:05

Террористууд 300 гаруй хүнийг амьдаар нь шатаажээ

Нигер улсад ñóðãóóëèéí íàñíû 200 гаруй охиíыг хулгайлсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан билээ. Эдгээр алга болсон охидыг аврах ажиллагааг хангалтгүй, муу зохион байгуулж байна хэмээн олон улсын зүгээс Нигер улсыг шүүмжлээд буй.  Òóс улсын Ерөнхийлөгч Goodluck Jonathan олон нийтэд хандаж мэдэгдэл хийжээ. Нигерт болж буй Олон улсын эдийн засгийн чуулганы нээлтэнд тэрбээр “Сургуулийн охидыг хулгайлсан нь Боко Харам бүлэглэл өөрсдийн төгсгөлөө эрсэн хэрэг болсон. Бурхан тэнгэрийн ивээлээр бид тэдгээр террористуудыг ялан дийлж охидыг аврах болно” гэв.

Нигер улсын хойд нутгаас алдагдсан охидыг аврах ажиллагаанд АНУ, Их Британи, БНХАУ, Франц зэрэг улсуудын туслалцааг аваад байгаагаа мөн Ерөнхийлөгч Goodluck Jonathan мэдэгдсэн юм. АНУ арми болон хууль сахиулах байгууллагын мэргэлжтэнүүдээс бүрдсэн багаа илгээсэн байна. Их Британи хиймэл дагуулуудаараа эрлийн ажиллагаанд  туслалцаа үзүүлж байгаа áèëýý.

 Хулгайлагдсан 276 охиíыг салган хил дамнуулсан хэмээн АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байгаа бөгөөд охидыг Нигерт төдийгүй Чад, Камерон зэрэг улсуудад хайх хэрэгтэй гэжээ.  

Боко Харамын удирдагч Абубакар Шэкау өнгөрсөн сард хулгайлагдсан охидыг зарна гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн нь интернетээр цацагдсан бөгөөд энэ сарын 4-нд дахин хоёр тосгон руу дайрч, 12-15 насны 11 охиныг  хулгайлсан аж.
 Нигер Камероны хилийн ойролцоох Ганбору-Нгара хэмээх хот руу өчигдөр буюу Пүрэв гараг Боко Харам бүлгийнхэн дайрч 300 гаруй хүнийг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Тус хотод охидыг аврахаар цэрэг арми төвлөрүүлээд байсан талаар албаныхан мэдээлж байна.

Боко Харам бүлэглэлийнхэн “охидыг Чад нуурын ойролцоо байна” гэсэн худал цуурхал тарааж Ганбору-Нгара хотод төвлөрөөд байсан цэргүүд худал мэдээлэлд төөрөгдөн хотоос явсан хойгуур орон нутгийн цагаар шөнийн 1.30 үед хот руу халджээ. Зэвсэгт этгээдүүд  томоохон захуудыг гар хийцийн бөмбөг шидэн дэлбэлж 300 гаруй хүнийг амьдаар нь шатаасан бөгөөд амь үрэгдэгсэдийн тоо цаашид өсөхөөр байна. 

Хотыг хамгаалж үлдсэн цэргүүд дайралтыг зогсоож чадалгүй хотын иргэдтэй хамт дүрвэн нийт 2000 гаруй хүн Камероны нутаг руу оржээ.

 АНУ Боко Харамыг террорист бүлэглэл хэмээн зарлан удирдагч Абубакар Шэкаугийн толгойд долоон сая ам.долларын шагнал амлаад байгаа аж. Мөн Нигерийн цагдаагийн газар 310 мянган ам.долларын шагналыг охидын талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд амлаад байна.

Онцлох нийтлэлүүд