Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Спорт
2014.10.05 11:10

Тивийн шилдгүүд дөрвөн жилийн дараа Жакартад өрсөлдөнө

-234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.-

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөлдлөө.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) улсууд удааллаа. БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг авааад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Монголын баг тамирчид өмнөх наадамд үзүүлж байсан олон амжилтыг эвдсэн.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд "Шинэ Дель-1982" наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин "Шинэ Делт 1982"-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014"-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна.

Монголын боксчид Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө.

Үүнийг тодруулбал, Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг ОУХМ Д.Отгондалай, таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан, Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ. Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ.

Мөн Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Чулуунбадрахын Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэв. Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үзүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ.

Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө.

1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм.


Онцлох нийтлэлүүд