Нийгэм
2015.06.23 12:06

Тоглолтын орлогыг ах дүү хоёрт хандивлана

Дэлхийн Универсиад их наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй Залуучуудын шигшээ баг Үндэсний шигшээ багтай халз тоглохоор болжээ. Уг тоглолт энэ Пүрэв гарагт 18.00 цагаас Спортын төв ордонд зохион байгуулагдахаар болсон байна. Тоглолтын тасалбар 3000 төгрөгийн үнэтэй аж. Харин тоглолтоос олсон бүх орлогыг гэрт нь газ дэлбэрсний улмаас гал руу орж дүүгээ аварсан А.Цэрэнтогтох болон түүний дүү А.Амарболд нарын эмчилгээнд хандивлахаар болжээ.

Онцлох нийтлэлүүд