Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Гадаад
2021.10.14 02:10

Токиогийн олимпод оролцсон Кенийн тамирчин бүсгүй бусдын гарт амиа алджээ

Токиогийн олимпод оролцсон, Кенийн хөнгөн атлетикийн тамирчин, Дэлхийн хошой хүрэл медальт 25 настай Агнес Тироп лхагва гаригт Итен дэх гэртээ нас барсан байсныг цагдаагийнхан олжээ.

Кенийн Үндэсний цагдаагийн алба Тиропын үхлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. "Бид энэхүү аймшигт гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлж, цогцоор нь шалгахыг хичээн ажиллаж байна. Олон нийтийн зүгээс талийгаач болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье" хэмээн Кенийн Үндэсний цагдаагийн алба мэдээлэв.

Кенийн Хөнгөн атлетикийн холбооноос холын зайн төрөлд өсөх ирээдүйтэй залуу тамирчин бүсгүйн үхэлд нөхөр нь буруутай, түүнийг хүйтэн мэсээр хөнөөсөн хэмээн мэдэгджээ.

Тироп 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн зайд хүрэл медаль хүртсэн бол сая Токиогийн олимпийн 5000 метрийн зайд дөрөвдүгээр байр эзэлжээ. Мөн өнгөрсөн сард Тироп Германд болсон эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрээр 2015 онд 19 насандаа Хөнгөн атлетикийн дэлхийн аварга цол хүртэж, энэ тэмцээний түүхэн дэх хамгийн залуу хоёр дахь аварга болсноор карьер нь эхэлжээ.


Кенийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг олдохдоо хэвлий болон хүзүүндээ хутганы шархтай байсан бөгөөд нөхөр нь алга болсон, цагдаа нар хайж байгаа гэж мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта тамирчин бүсгүйг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж, хурдан баривчлахыг цагдаа нарт үүрэгджээ. "Бид залуу, ирээдүйтэй тамирчнаа алдсан нь сэтгэл түгшээсэн, үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Хувиа хичээсэн, хулчгар хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Кенийн баатар Агнес хэтэрхий залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч эмзэглүүлж байна" гэж ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн хөнгөн атлетикийн олон улсын гүйлтийн холбоо ч мөн Тиропын үхэлд "Маш их цочирдож, харамсаж байна" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.

Онцлох нийтлэлүүд