Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав
2021.08.03 07:08

Токиогийн олимпоос БНХАУ-ын баг 30 алтан медаль хүртээд байна

Нийтлэлч: Өдрийн сонин

"Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 12 дахь өдрийн 16 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 81 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай, медалийн тоогоор Протугал улстай хамт 61 дугаар байрт бичигдэж байна.

Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 30 алт, 19 мөнгө, 16 хүрэл /нийт 65 медаль/-тэй медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна.

АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл /нийт 66 медаль/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2 дугаарт эрэмбэлэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 18 алт, 6 мөнгө, 10 хүрэл /нийт 34 медаль/-тэй медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж, медалийн тоогоор 5-д орж байна.

Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 15 хүрэл, нийт 33 медальтай медалийн тоогоор 4 дүгээрт, харин медалийн чанараар 6 дугаарт жагсчээ. Харин медалийн чанараар Их Британи 13 алт, 13 мөнгө, 13 хүрэлтэй 5 дугаарт, харин медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 12 алт, 21 мөнгө, 17 хүрэл, нийт 50 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаар жагсаад байна.