Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ
Цаг үе
2021.07.23 02:07

Токио-2020: 15 минутын дүрмийг хүчингүй болгоно


Олимпийн наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй. Үүний нэг нь 15 минутын дүрэм. Тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн утгатай. Гэхдээ тамирчид богинохон энэ хугацаанд дэлгүүрээс хоол ундны юмаа цуглуулах юм уу эмийн сангаас эм авахад хэцүү байгаа талаар гомдоллох болсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

“Хэрэв тухайн байрлаж буй газартаа хооллох боломжгүй бол дэлгүүр орох зэрэг зайлшгүй шаардлага гарна. Ийм тохиолдолд бид тамирчдад боломж олгох ёстой. Гэхдээ заавал 15 минутад багтаа гэж шаардахгүй. Одоо 15 минутын дүрэм байхгүй болно. Гэхдээ нэг минут ч гэсэн гадагш гарах бол үүдний жижиүүртээ нэр, өрөөний дугаараа тэмдэглүүлэх ёстой” хэмээн Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэв.
Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ.
Ковидын өвчлөлийн улмаас Япон улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токиод хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Онцлох нийтлэлүүд