Нийгэм 2023.02.07 06:02 ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Өдрийн сонин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын А/297, 360 дугаар тушаалаар цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишгийг баталсан байдаг.Иргэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй. Иргэний өгсөн мэдээллийн төрөл, хэлбэрээс хамаарч мөнгөн урамшуулал олгох ба мэдээллийн нууцыг хадгалдаг.