ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.01.12 01:01

"Тэмээн соёл" өдөрлөг боллоо


Дорнод аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Тэмээ-21" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Булган суманд “Тэмээн соёл-2019" өдөрлөг өчигдөр зохион байгуулагджээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГ-ын дарга Б.Батсайхан, Булган сумын Засаг дарга Б.Базаргүр нар оролцжээ. Өдөрлөгт Булган сумын 3 багийн 15 малчин, 3 хөсөг, 120 тэмээ оролцсон байна. Энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулжээ.

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо

Дорнодын Булганд "Тэмээн соёл" өдөрлөг боллоо


Онцлох нийтлэлүүд