ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.01.23 05:01

Тэтгэврийн насны нийт 422.9 мянган иргэдэд 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардаж байна


Өнөөдөр Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооноос "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж Салхитын мөнгөний ордоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг баталсан.

Тус хуулийн төсөлд зээл аваагүй 194 мянган тэтгэвэрийн насны иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах нэмэлт заалт оруулсан. Мөн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг заалтуудыг нэмсэн.

Өнөөдөр тэтгэврийн зээл аваагүй иргэд мэдэгдэл хийж Монгол улсын үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж Монгол улсын байгалийн баялгыг хүн бүрт эрх тэгш хуваарилхыг хүсэж тэтгэврийн насны нийт 422.9 мянган иргэдэд 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Зээл аваагүй иргэдийг чадалтай гэж боддог. Гэхдээ чадалтай нь биш чадалгүй нь аваагүй юм. 89 тэрбум төгрөгийг нийт ахмадуудад хуваахаар 3 сая төгрөг ноогдож байгаа. Бид цагаан сараас өмнө бэлнээр олгохыг шаардаж байна. Тэр цаас олгоно гэж байгаад бид итгэхгүй. Ягаан, ногоон тасалбар гээд өчнөөн л хулхидуулсан. Тиймээс доод тал нь гурван сая төгрөгийг бэлнээр олгох саналтай байна.


Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар: “Ваучер гээд байгаа амь ороогүй цагаан цаасыг өгч биднийг доромжилж байгаад гомдолтой байна. Энэ таван өдөрт төрийн гурван өндөрлөг хариу өгөхгүй тохиолдолд дараагын тэмцэлүүдээ үргэлжлүүлнэ. Мөнгийг сар шинийн өмнө олгох боломжтой гэж үзээд энэ шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд