Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn
Нийгэм
2014.10.16 04:10

Түлхүүр тааруулж хулгай хийх гэмт хэрэг ихэсчээ

Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёр сарын хугацаанд гэрт нь түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн байна гэх дуудлага нэлээд бүртгэгдэх болжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт 40 гаруй айлд нэг үйлдлээр буюу түлхүүр тааруулан орж, эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш хэргийг шалгасны эцэст Баянзүрх дүүргийн харъяат, 32 настай Н гэх залуу тус хэргийг ганцаараа үйлддэг байсныг саяхан олж тогтоожээ.

Цагдаагийнхан Н-ын машинаас 72 төрлийн түлхүүр олсон байна. Тэрээр эдгээр түлхүүрээсээ өдрийн цагаар орон сууцны айлуудын бүргэд хаалганд тааруулан орж хулгай хийдгээ хүлээжээ.

Энэ талаар НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Октябриас тодруулахад "Энэ хэргийн хамгийн их хохиролтой айл гэхэд 60-70 сая төгрөгийн эд зүйлсээ алдсан байна. Орон сууцны бүргэд хаалга баталгаатай гэж хэлэхэд хэцүү болсон. Тиймээс бүргэд хаалгандаа давхар цоож суулгах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. СӨХ, орцны жижүүр болон оршин суугчид өөрсдөө анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй" хэмээснийг та бүхэнд дуулгая.

Онцлох нийтлэлүүд