Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn
Нийгэм
2022.09.26 07:09

Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо DNN.mn


Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана хуучирч муудан, улмаар хоёр талд нь байрлах угсармал бетонон шат, түүнийг холбосон явган хүний зам цөмөрч, хагаран иргэд зорчих боломжгүй болоод байсан. Тиймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар түшиц ханыг бүрэн засварлажээ.

Түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метр өргөн болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар сольсон байна. Мөн түшиц хананы зүүн талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих, байрны арын саад руу чөлөөтэй орж, гарах, амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын шат хийжээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлж авто зам, явган хүний зам шинээр тавьсан юм. Ингэхдээ авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг зургаан метр болгон өргөсгөж, замын урд талдаа хоёр метр өргөнтэй явган хүний зам тавьсан нь иргэдийн талархал хүлээгээд буй юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Онцлох нийтлэлүүд