ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.11 02:09

Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн гэмтжээ

Image may contain: sky, mountain, cloud, outdoor and nature

Өнөөдөр Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас "Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарлаа. Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Том оврын хоёр автомашины дунд "УАЗ фургон" маркийн машин хавчуулагдаж, улмаар хоёр автомашин нь замын хажуу руу орсон. Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна" гэв.

Онцлох нийтлэлүүд