Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна
Булангууд
2021.09.28 09:09

Төв аймгийн Цээл сум сүүлийн 40 жилд тохиолдоогүй хамгийн арвин ургац авч байна

Энэ сарын 15-наас эхэлсэн ургац хураалтын ажил ид үргэлжилж байна. Энэ жил байгаль дэлхий хур бороогоо элбэг хайрлаж, цаг агаар тогтуун сайхан байсан нь ихэнх нутгаар ургацын хэмжээг өсгөж өгчээ. Одоо технологийн дагуу төлөвлөгөөт хугацаандаа хурааж дуусах нь чухал байна. Ингэснээр дотоодын улаанбуудайгаар хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн зорилт биеллээ олох боломж бүрдэх юм. Бид тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн Цээл сумыг зорилоо. Сумын төв рүү дөхөхтэй зэрэгцэж замын хоёр талаар тариан талбай зах хязгааргүй үргэлжилж, пресэлж орхисон өвснүүд шаргал дэвсгэр дээр цацсан шагай мэт харагдана. Зуны турш арчилж, хамгаалж ургуулсан тариагаа бүрэн гүйцэд хураан авч байж өгөөжөө хүртэх тул энэ үед тус сумынхан амсхийх чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа аж. Ажиллах боломжтой бүх хүн тариа хураалтын ажилд гарч, ирэх аравдугаар сар дуустал хээрээр гэр хийж явдаг байна. Биднийг сумын Засаг дарга Б.Төрбат тосож авсан юм. Ургац арвин учир сэтгэл тун өег явааг хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил манай сум 13 мянга га-д улаанбуудай, 5400 га-д тэжээл, 3800 га-д тосны ургамал тариалсан. Төмс, хүнсний ногооны тухайд багавтар буюу 80 гаруй га-д тариалсан. Манай сум нэг онцлогтой. 215 бүрэн механикжсан хадлангийн салаатай. Энэ жил хур бороо элбэг байсан учир хадлан тариа сайхан ургасан. Сумын хэмжээнд 54 мянган тонн өвс бэлтгэсэн. Нийт 12 мянган га-аас ийм хэжээний өвс аваад байна. Улаанбуудайн хувьд онцгой байна. Урьдчилсан блансаар нэг га-аас 17 центр гарч байсан бол эхний хураалтын талбайгаас 30, зарим тохиолдолд 60 центр гарч байна. 1980-аад оны үед га-аас 60 центр авч байсан түүхтэй. Тэр амжилтаа энэ олон жилийн дараа давтаж байна. Сумын хэмжээнд тариалан эрхэлж байгаа 86 аж ахуйн нэгж, 70 гаруй иргэн бий” гэв.

Тус сум 2020 онд 16 мянган га-д улаанбуудай тариалж, 22700 тонныг хураан авч байжээ. Харин энэ жил талбайн хэмжээ буурч, 13 мянган га-д тариалсан ч байгаль дэлхий сайхан өгөөжөө өгсөн учир урьдчилсан блансаар 36 мянган тонн улаанбуудай хурааж авах болов уу гэсэн тооцоотой байгаа аж. Өнөөгийн байдлаар ургац хураалт сумын хэмжээнд 15 хувьтай байгааг хэлсэн юм. Энэ нь хур бороо элбэг байсан учир тариа чийг авч хугацаа хойшлоход хүргэсэн байна.

Бид сумын төвөөс баруун хойш хөдөлж “Бугат тариа” компанийн талбайд очсон юм. Энд хоёр комбайн, тариаг шажигнатал хурааж, “Howo” автомашинд ачих аж. Зах хязгааргүй тариан талбайн дунд орж зогсоход сэтгэл баясаж, бахархал төрнө. Урьд шөнө тариалангийн бүс нутгаар бороо орсон байна. Талбайн хойноос бараантсан үүлс нүүж, тариалан талбайн захаар хэдэн дусал унагаагаад өнгөрсөн хэмээн Н.Төрхуяг захирал ярив. Тэрбээр “Би урд уулан дээр гарч, хангай дэлхийдээ мөргөж залбирч байж хур бороог талбайгаа тойруулж өнгөрөөлөө гэхээр хүмүүс инээлддэг. Нэг талаар наргиа мэт боловч тариаланчид бид зунжин арчилж, хамгаалж ургуулсан тариагаа намар хаягдалгүй хурааж авах нь чухал байдаг. Тиймээс байгаль дэлхийг аргадаж, хангай дэлхийдээ залбирч учирладаг. Өчигдөр манай хоёр комбайн ганц цаг л зогссон. Бороо өнгөрч, үргэлжлүүлээд ажилласан” хэмээн ярилаа. Тус компани 2200 га-д тариалалт хийсэн байна. 1400 орчим нь улаанбуудай. Үлдсэн нь рапс аж. Тариа хураалтын явц 15 хувьтай явааг хэлэв. Ирэх сарын 20 гэхэд дөхүүлчих болов уу хэмээж байв. Нэг га-аас 25-30 центр авч байгаа аж. Зарим ангилсан талбай руу ороогүй. Бараг 30 гарах болов уу хэмээж байсан. Их л өтгөн харагдаж байна лээ. Шатахуун хангалттай. Харин цэрэг, оюутан хайгаад олоогүй гэнэ. Иймд өөрийн хүчээр зохицуулж байгааг хэлсэн. Буудайн чанар давгүй сайхан. Харин хур бороо элбэг байсан учир цавуулгийн чанар мууджээ. Дунджаар 17-18 хувьтай цавуулаг чанартай байгаа аж. Гэтэл гурилын үйлдвэр 25-27 хувьтай цавуулаг буудай шаарддаг байна. Ямар ч байсан үйлдвэртэйгээ ярьсан, тонн буудайг 750 мянган төгрөгөөр авна гэсэн хариу өгсөн байна. Цавуулгаас хамаарч энэ үнэ доош буурч магадгүй аж.

Ер нь тариаланчдын хувьд буудайн үнэ хамгийн чухал гэнэ. Зардал улам бүр өсөөд л байдаг. Жилийн өмнөхөөс дизель түлшний үнэ эрс нэмэгдсэн. Мөн бордоо, бодис гэх зэргээр зардал нь байнга өсч байдаг. Хуучин цагт нэг га-аас 5 центр ургац авахад ашигтай байдаг байсан бол одоо нэг га-аас 20-иос дээш центр ургац авч байж ашигтай тусдаг байна. Эндээс зардал хэрхэн өсч байгааг харж болох аж. Иймд ихэнх тариаланч рапс руу хошуурах болсон байна. Тус сум 2020 онд 16 мянган га-д тариа тарьж байгаад энэ жил 13 мянган га болж буурсан нь учиртай. Өөрөөр хэлбэл, 3000 орчим га нь рапс руу шилжсэн гэсэн үг аж. Рапсыг урд хөршийн ченж нар орж ирээд тонныг нь 2.5 сая төгрөгөөр худалдан авч, мөнгөө бэлэн тоолж өгөөд явдаг. Гэтэл яг ижилхэн хөдөлмөр зарцуулж тарьсан буудай 750 мянган төгрөг. Гурилын үйлдвэрүүд нь голвол спиртэд улам хямд үнээр борлуулна. Нэмээд мөнгө нь шууд орж ирэхгүй. Ирэх хавар хүртэл хүлээгдэнэ. Энэ мэт бэрхшээлээс болж рапс сонирхох нь нэмэгджээ. Гэвч рапс олон жил тарих нь хөрсийг сүйтгэдэг байна.

Шатахууны нөөц хангалттай байгаа

Засаг дарга Б.Төрбаттай ярилцлаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн байдлаар 87 хувьтай. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан. Одоо малчид өвс тэжээлээ бэлтгэж авах нь чухал байна. Үүнийг албан даалгавраар даалгасан. Сумын хэмжээнд 156 мянган тоо толгой мал өвөлжинө. Хаа сайгүй зуншлага сайхан байсан учир отор орж ирэхгүй. Өнгөрсөн жил манай суманд хур бороо элбэгтэй сайхан зун болж байсан. Гэвч баруун таван аймаг гантай байсан учир 86 өрхийн 100 гаруй мянган мал манай дээр отроор өвөлжсөн. Тун хүндрэлтэй. Хоорондоо маргалдах, зодолдох, амь насанд нь халдах хүртэл асуудал гарч байсан. Энэ жил тийм асуудал байхгүй нь ээ. Улсын хэмжээнд сайхан байсан учир бүх аймаг ногоо цагаатай байна. Одоо нэн тэргүүний зорилт бол тариа ногоогоо цаг тухайд нь технологийн дагуу хурааж авах нь хамгийн чухал байна.

-Хүний нөөц, шатахууны тухайд?

-Засгийн газраас бодлого барьж тариалангийн бүс нутгуудыг шатахуунаар таслахгүй байх алхам хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд манай сум шатахуунаар тасраагүй. Сумын ургацын штабаас улсын ургацын штабт хүсэлт тавьсны дагуу энэ намрын тариа хураалтад нөөц бол хангалттай байгаа. Аравдугаар сарын 20-ныг хүртэл нөөц хангалттай. Хүний нөөцийн тухайд байгаа бүх л боломжоо дайчилж байна.

-Малчид, тариаланчдын хооронд маргаан хэр их гарч байна вэ?

-Ер нь тариа будаа тарих, хураах явцад нэг маргаан гардаг нь малчид, тариаланчдын хооронд болдог. Малаа харахгүйгээс үүдээд тариан талбайд оруулж, ургац сүйтгэх асуудал байдаг. Үүнийг зохицуулахын тулд хавар нь захирамж гаргадаг. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд тариалангийн бүс нутагт малаа оруулсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн байгаа. Тиймээс маллагаатай малаа тухай бүрт нь татаж, хариулах үүрэгтэй байдаг ч асуудал үүсдэг.

-Малчдаас гомдол хэр их гардаг вэ?

-Ер нь байхгүй. Тариаланчдаа ойлгодог. Манай нутаг нийт 112 мянган метр квадрат талбайтай. Үүний 12 мянга нь хадлангийн талбай. 36 мянган га нь тариалангийн талбай. Тэгэхээр ийм бага нутаг дэвсгэр дээр 156 мянган мал байна гэдэг хүндрэлтэй. Тиймээс зохицуулалт хийж явдаг. Харин тариагаа хурааж авсны дараа энэ гуурст талбай дээр малаа оруулж, өвөл тарган өнтэй сайхан ордог. Тэгэхээр үүнийг ойлгуулж, харилцан ашигтай байдлаар ажиллах нь чухал байдаг. Хуулиар тариалангийн талбайд мал оруулах, машин тэргээр явах зэрэг хориотой. Гэхвч ингэлээ гээд малчиддаа хатуурхаад байдаггүй. Уялдаатай ажиллаж, ойлгуулж, зохицохыг хичээдэг.

-Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбарыг хэрхэн хослуулах төлөвлөгөөтөй байна вэ?

-Сумын дунд хугацааны хөгжлийн бодлого дээр тариалангийн талбайг цаашид нэмэгдүүлэх боломж байхгүй. Манай сум 1976 онд байгуулагдсан сангийн аж ахуйгаас үүдэлтэй. Тухайн оноос эргэлтийн талбай нь 36 мянган га-аар тогтож байсан. Яг үүн дээр л үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Цаашид усалгаатай тариалан руу шилжих ёстой. Байгаль дэлхийд найдсанаар ургац алдаж банкны зээлээ дарж чадахгүйд хүрдэг асуудлуудыг усалгаатай тариаланд шилжиж байж шийднэ. Ингэж эрсдэлээс бүрэн хамгаална. Малчдын хувьд эрчимсэн мал аж ахуй руу шилжих нь бидний ирээдүйн чиг хандлага гэж сум орон нутгаас үзэж ажиллаж байна. 1000 хониноос авах ашгийг 300 хониноос авах бүрэн бололцоо манай суманд гарсан байгаа. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйгаа хослуулж, уях байдлаар энэ зорилтыг биелүүлж болно.

-Сумын иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа ямар байна вэ. тариа будааныхаа өгөөжийг хэрхэн хүртэж байна вэ?

-Сангийн аж ахуйг жижиглэх үед сумын үе үеийн удирдлагуудаас иргэн, аж ахуйн нэгжүүддээ газар тарааж өгч байсан. Аж ахуйн нэгж бол 1000, иргэн бол 100 хүртэлх га газар өгч байсан. Тиймээс манай суманд хамгийн олон иргэн газартай. Хамгийн олон иргэн тариа тарьж байна. Байгаль цаг уур сайхан байгаад ургац арвин авбал орлоготой сайхан байна. Их хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Түүнийхээ өгөөжийг хүртэж яваа.

Г.БАТ

Онцлох нийтлэлүүд