ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.12.06 04:12

Төрийн алба хаагчид "Бичгийн хавчаар" зүүж авлигагүй иргэн гэдгээ илэрхийлнэ

МЗХ, МОХ, МСХ зэрэг байгууллагууд энэ сарын 03-аас яамд, төрийн байгууллагуудаар аялж, авлига авдаггүй, үнэнч шударга, сайн төрийн албан хаагчид олон байдгийг алдаршуулах зорилгоор “Бичгийн хавчаар” аяныг эхлүүлээд байна.

“Бичгийн хавчаар”-ыг авлигын эсрэг хийж буй үйлдлийн бэлгэ тэмдэг болгон, үнэт зүйлдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэгч залуусын гоёл байхаар тооцжээ. Түүнчлэн бичгийн хавчаар сонгосон шалтгаан нь төрийн байгууллагын албан хаагчид, залуус үнэт зүйлээрээ нэгдэж байгааг илэрхийлж байгаа хэрэг юм байна. Үүнээс гадна, бичгийн хавчаар зүүсэн хүнтэй авлига өгөх, авах талаар яриад ч хэрэггүй, тэр хүн үүний эсрэг байдаг, түүндээ үнэнч гэдгийг хараад л мэдэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. “Бичгийн хавчаар” аяны хүрээнд ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрынхан Татварын ерөнхий газрын Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Эрдэнэцэцэгтэй хамтран авлигын эсрэг нэг үйлдэл хийж, авлигагүй иргэн, авлига өгөхгүй, авахгүй гэдгээ илэрхийлэх, мөн өөрийн үнэт зүйлсийн нэгийг шууд таниулах “Бичгийн хавчаар” аяныг байгууллага дээрээ зохион байгууллаа. Ийнхүү “Бичгийн хавчаар” аянд Татварын ерөнхий газрын албан хаагчид нэгдэж буйгаа илэрхийлэн бичгийн хавчаар зүүсэн байна.

Онцлох нийтлэлүүд