Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Цаг үе
2015.01.15 10:01

Төрийн банк, “Нэйшнл лайф даатгал” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

-ТӨРИЙН БАНК, "НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ" КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛТЭЙ, ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭДТЭЙ БОЛНО-

Төрийн банк "Нэйшнл лайф даатгал" ХХК-ийн "Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал" бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаа зуучлан борлуулахаар боллоо.Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болсон юм. Ёслолын ажиллагаанд хоёр талын албаны хүмүүсээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Гарын үсэг зурах ёслолын өмнө "Нэйшнл лайф даатгал" компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүгээс компанийх нь талаар сонирхлоо. Тэрээр "Манай компани байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Даатгалын салбарт компаниуд ердийн болон амьдралын даатгал гэсэн хоёр чиглэлд ажилладаг. Манай компани бол амьдралын даатгалын компани. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хувь хүнтэй холбоотой даатгалын бүтээгдэхүүнийг гаргаж, үйлчилгээ үзүүлдэг. "Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал" бүтээгдэхүүн бол хувийн, тэтгэврийн даатгал. Уг даатгалыг манай компаниас гаргаад Төрийн банкны салбаруудаар борлуулах юм. Энэ даатгал нь бидний мэддэг Нийгмийн даатгалаас огт өөр. Энэ даатгалаа даатгуулагчид маань өвлүүлж болдог эсвэл хуримтлалаа үүсгээд хүссэн үедээ зарцуулж болдог. Мөн гэнэтийн ослын хамгаалалтууд багтсан гэх мэт онцлогтой бүтээгдэхүүн" гэсэн юм.

Төрийн банк даатгалын зуучлалын үйл ажиллагааг бүх салбар, нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Тус банк иргэд, харилцагчдадаа даатгалын зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ удаад "Нэйшнл лайф даатгал" компанийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхээр болж байна. Уг бүтээгдэхүүн нь даатгуулагчийн нэр дээр бодит хуримтлал үүсгэх бөгөөд даатгуулагч үүссэн хуримтлалаа шаардлагатай үедээ буцааж авах, ар гэртээ өвлүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн эл даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа даатгалын компаниас хоёр дахин өсгөж авах бололцоог нээж байгаагаараа даатгалын онцлог бүтээгдэхүүн болж байгаа аж.

Ийнхүү гарын үсэг зурах ёслол болохын өмнө хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Төрийн банк болон "Нэйшнл лайф даатгал" компанийн товч танилцуулгыг хүргэсэн юм. Төрийн банкийг төлөөлж тус банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, "Нэйшнл лайф даатгал" ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Ёслолын үеэр Б.Ганболд захирал "Төрийн банкны хувьд 2013 оны наймдугаар сараас даатгалын компанийн бүтээгдэхүүнийг салбар, нэгжүүдээрээ зуучлан борлуулдаг үйлчилгээг эхлүүлээд амжилттай явж байна. Банк зөвхөн банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна даатгалын үйлчилгээг өөрсдийнхөө салбар нэгжүүдээр дамжуулаад иргэдэд хүргэдэг үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Манай банкны хувьд даатгалын зургаан компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, даатгалын бүтээгдэхүүнүүдийг нь өөрийн салбар нэгж байгаа сум суурин гээд бүхий л газруудад, иргэддээ борлуулж байна. Өнөөдрийн хувьд бид "Нэйшнл лайф даатгал" компанийн даатгалын цоо шинэбүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол онцлог үйл явдал. Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг манай улсад хувийн даатгалын компани ингэж гаргаж байгаагүй. Анх удаа бий болж байгаа бүтээгдэхүүн. Арилжааны банк зуучлан борлуулах эрхийг нь авч хамтран ажиллахаар болж байгаа нь бас нэг онцлог нь. Төрийн банкны хувьд бүх сум суурин газарт салбар нэгжүүдтэй.Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг бид эх орны орныхоо өнцөг булан бүрт зуучлан борлуулах боломж бүрдэж байна. "Нэйшнл лайф даатгал" компанийн хувьд даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хамт олон. Эдний хамт олон амьдралын даатгалын бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн бол одоо тэтгэврийн хуримтлалын даатгалаа гаргаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын даатгалын бүх бүтээгдэхүүн нь нэг жил хүртэлх хугацаатай байгаа. Гэтэл тэтгэврийн хуримтлалын даатгал нь харьцангуй урт хугацааных. Амьдралын даатгалын бүтээгдэхүүн ч гэсэн урт хугацааных. Бусад орнуудад урт хугацаатай ийм даатгалууд байдаг. Манай улсад хараахан бий болоогүй байсан. Гэтэл эдний хамт олон гаргаж ирлээ. Манай банк үүнийг нь дэмжин хамтран ажиллаж салбаруудаараа зуучлан борлуулах үйлчилгээ явуулж байгаа юм гэдгийг тэмлэглэе" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Г.Монголхүү захирал "Төрийн банк "Нэйшнл лайф даатгал" компани хамтран тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь амьдралын даатгалын үйл ажиллагааг иргэдэд таниулахаас гадна даатгалын салбарын үйлчилгээг харилцагчдад ойртуулахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд ирээдүйдээ итгэлтэй, хуримтлалтай иргэдийг бий болгоно. Ингэснээрээ иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болно гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэж тодотгосон юм.

Д.САРНАЙ

Онцлох нийтлэлүүд