Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Улс төр
2014.09.04 08:09

Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчукыг өчигдөр хүлээн авч уулзлаа. М.В.Слипенчук нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд багтсан юм.

Уулзалтад Байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн  Д.Ганбат, С.Одонтуяа нар байлцлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр орны байнгын хороодын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Монгол, ОХУ хамтран Мод боловсруулах үйлдвэр байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. Монгол Улс ОХУ-аас мод, гуалин их хэмжээгээр импортолдог. Ойн модны нөөц ихтэй хойд хөршөөс мод импортолж авах нь манай орны хувьд ойн санг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах ач холбогдолтой гэж үзэж буй юм. Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны хил дамнасан гол мөрний эхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Онцлох нийтлэлүүд