Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Улс төр
2021.11.24 10:11

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж Р.Онончимэгийг хаацайлахын тулд УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгөв үү?

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Р.Онончимэг нарын 6 хүн нэр дэвшиж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчдийн томилгооны асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэх яриа явагдахад зорилготойгоор уу эсвэл санамсаргүйгээр үү УИХ-ын гишүүдэд андуу ташаа, худал мэдээлэл тараасан нь анхаарал татаж байна.

Б.Баасандорж хэлэхдээ“Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэг болон яаманд ирсэн. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг судалж үзсэн. Энэ асуудал нь 2017 оноос эхэлсэн. Нэр бүхий иргэд Р.Онончимэг, тухайн хэргийг шалгасан цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид холбогдуулж гомдол гаргасан юм байна лээ. Дүүргийн Ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулахад тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар улсын Ерөнхий прокурорт хүртэл дээрх асуудлаар гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Р.Онончимэг нь Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Тиймээс ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших эрхтэй” гэж хэлж нэр дэвшигч Р.Онончимэгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Бодит байдал дээр Р.Онончимэгийн нэр холбогдсон хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурор дээр шалгагдаж байгаа бөгөөд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шийдвэр гаргаж “Хэрэгсэхгүй болсон хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж эхнээс нь шалгах” үүрэг өгснөөр мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ид явагдаж байгаа билээ.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж юуны учир УИХ-ын гишүүдийн өмнө “Хэрэгсэхгүй болсон” хэрэг гэж хээвнэг худал мэдээлэл өгч, Р.Онончимэгийг хаацайлна вэ? Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь Хэнтий аймгийн гаралтай, ШЕЗ-д нэр дэвшсэн Р.Онончимэгийн намтраас харахад мөн л Хэнтий аймгийнх.

Р.Онончимэгийг Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн талын хүн гэх мэдээлэл сошиалд дүүрэн түгэж байгаа хэдий ч одоогийн сайд Х.Нямбаатарын дэмжлэгтэй хүн гэх яриа бас тархжээ.

Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж ямар санаа зорилготойгоор УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгч, нэр дэвшигч Р.Онончимэгийг хаацайлж түүнийг дэмжиж байгаа вэ?

Т.ЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд