Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ DNN.mn "Соёлын сэргэлт 2023" аян нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэллээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав DNN.mn “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр зохион байгуулж байна DNN.mn Ихэнх нутгаар дулаарна DNN.mn Маргаашнаас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn Жамбын Дашдондог: Надад хайрын сэдэвтэй 50 дэвтэр шүлэг бий DNN.mn Хүүхдийн бэлгэнд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзъя DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ DNN.mn "Соёлын сэргэлт 2023" аян нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэллээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав DNN.mn “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр зохион байгуулж байна DNN.mn Ихэнх нутгаар дулаарна DNN.mn Маргаашнаас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn Жамбын Дашдондог: Надад хайрын сэдэвтэй 50 дэвтэр шүлэг бий DNN.mn Хүүхдийн бэлгэнд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзъя DNN.mn
Нийгэм
2014.10.17 06:10

Төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцов

Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит компаниудын удирдлагад хариуцлага тооцоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцсон байна.

Ажлын хариуцлага алдсан гэгдэж буй "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Талын зам" ТӨХК, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Харгуй" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн журмыг зөрчсөн зэрэг нийтлэг дутагдалтай байжээ.

Тэднийг хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Төрийн өмчийн хорооны зүгээс тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Түүнчлэн энэ үеэр ажлаа бүхий л түвшинд сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг хорооны гишүүд өгчээ

Онцлох нийтлэлүүд